Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/01/21-НД НИЙТЛЭГДСЭН

Өнөөдөр Засгийн газрыг огцруулж, маргааш шинэ Ерөнхий сайдыг тодруулна

А.Ням-Өлзий, iKon.mn
2021 оны 1 сарын 21
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

Засгийн газраа бүрэн бүрэлдэхүүнээр нь огцруулах Ерөнхий сайдын саналтай УИХ дахь МАН-ын бүлэг танилцлаа.

МАН-ын Удирдах зөвлөлөөр уг асуудлыг хэлэлцээд дэмжсэн тул бүлгийн хуралдаанаар дэмжих эсэхийг хэлэлцүүлэх шаардлага байсангүй. 

Бүлгийн хуралдаанд асуудлыг танилцуулсан тул үргэлжлүүлэн УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлэх гэж байна. Түүний дараа УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Засгийн газрыг огцруулах асуудлыг эцэслэн шийдэх юм. 

Харин МАН-ын Удирдах зөвлөл болон Бага хурлыг маргааш буюу 2021 оны нэгдүгээр сарын 22-нд зарлажээ.

Удирдах зөвлөл, Бага хурлаас дараагийн Ерөнхий сайдад нэр дэвшигчийг тодруулна. Ийнхүү шинээр томилогдсон Ерөнхий сайд ирэх долоо хоногт танхимаа бүрдүүлэх нь. 

Ташрамд дурдахад, Ерөнхий сайдаар томилогдох хүн давхар дээлтэй байна. Өөрөөр хэлбэл, УИХ-ын гишүүдээс нэг нь Ерөнхий сайд болох юм.