Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/01/21-НД НИЙТЛЭГДСЭН

Улаанбаатарт саатсан Архангай аймгийн иргэдийг нэгдүгээр сарын 25-30-ны хооронд татан авна

А.Намуун, iKon.mn
2021 оны 1 сарын 21
iKon.MN
Зураг зураг
Архангай аймгийн төв

Архангай аймгийн Онцгой комисс хуралдаж, Улаанбаатарт саатсан иргэдээ татан авахаар болжээ.

Иргэдийг татан авах үйл ажиллагааг 2021 оны нэгдүгээр сарын 25-30-ны хооронд зохион байгуулах юм байна.

Улаанбаатар хотоос Архангай руу/зөвхөн тус аймгийн оршин суугч/ ирэх иргэдийн бүртгэлийг өнөөдрөөс эхлэн нэгдүгээр сарын 23-ны өдөр хүртэл 09:00-22:00 цаг хүртэл 80832772 дугаарын утсаар авч эхэлжээ.

Ирэхээсээ өмнө 72 цагийн дотор PCR шинжилгээ өгсөн байх шаардлагыг иргэдэд тавьж байна.