Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/01/21-НД НИЙТЛЭГДСЭН

"Халдвар хэнээс ч, хэзээ ч илрэхэд бэлэн болсон, олон голомтот өвчлөл бүртгэгдсэн бүсэд амьдарч байгаагаа ойлгох хэрэгтэй"

Д.Янжиндулам, ikon.mn
2021 оны 1 сарын 21
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Өнгөрсөн 24 цагийн хугацаанд 13 хүн эдгэрч, эмнэлгээс гарчээ. Ингэснээр улсын хэмжээнд бүртгэгдсэн 1,584 тохиолдлын 1,046 нь буюу 66 хувь нь эдгэрээд байгаа юм.

Мөн аймгуудад гарсан халдвар, Улаанбаатар хотод гарсан 10 том голомтын найм нь хяналтад ороод байгаа билээ. Гэхдээ тайвшрах цаг болоогүйг ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны дарга А.Амбасэлмаа анхаарууллаа.

Тэрбээр "Одоогоор Улаанбаатар хотод "Монос" компани болон Тохижилт үйлчилгээний компанитай холбоотой хоёр голомт өндөр идэвхжилтэй байгаа бөгөөд тухайн голомтоос халдвар цааш үргэлжилж байгаа.

Бид тайвшрах болоогүй тул хүний бөөгнөрөл үүсгэхээс сэргийлж, хүн бүр халдвар хамгааллын дэглэмээ мөрдөж, хичээхийг хүсэж байна.

Сүүлд гарсан олон голомттой холбоотойгоор ойрын хавьтал болсон хүний тоо 1,203 болсон. Өчигдөр л гэхэд 117 ойрын хавьтал нэмэгдсэн. Мөн хоёр дахь хавьтлын тоо 4,497 болжээ.

Халдвартай хүний хавьтлууд болон өвчилж буй хүмүүсийн тоо нэмэгдэхийн хэрээр халдварын тохиолдол ч нэмэгдэнэ. Тиймээс цаашид иргэд эрүүл мэндийн байгууллагаас өгч буй зөвлөмж, арга хэмжээг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх шаардлагатай.

Халдвар хэнээс ч, хэзээ ч илрэхэд бэлэн болсон нийслэлийн хүрээ хязгаарт, олон голомтот өвчлөл бүртгэгдсэн бүсэд амьдарч байгаагаа иргэд ойлгох хэрэгтэй" гэсэн юм.

ВИДЕО:

https://www.facebook.com/191166414402268/videos/736335883976824

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.