Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/01/21-НД НИЙТЛЭГДСЭН

"Өргөө" амаржих газарт төрсөн эхийг халдвартын клиникийн гаднаас оруулсан нь өвчтөн авдаг хаалга гэв

Г.Номин, iKon.mn
2021 оны 1 сарын 21
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

"Өргөө" амаржих газарт төрсөн эхийг коронавирусийн халдвартай нь батлагдсаны дараа ХӨСҮТ рүү шилжүүлэх үйл ажиллагааны үеэр хүнлэг бус үйлдэл гаргасан нь иргэдийн бухимдлыг дагуулаад буй. 

Тэгвэл өчигдөр тухайн эмэгтэйн дүү олон нийтийн сүлжээгээр мэдээлэл хийж, эгчийг нь ХӨСҮТ-ийн гадна ослын шатаар 4 давхар хүртэл нимгэн хувцастай нь алхуулсан талаар хэлсэн. Энэ талаар ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаагаас тодруулахад "ХӨСҮТ халдвартын клиник бүрэн болон хагас бокс өрөөтэй. Бокс өрөө гаднаасаа хаалгатай. Мөн дотроо хаалгатай. Дотор хаалгаар эмнэлгийн ажилчид орж эмчилгээ, үйлчилгээ үзүүлдэг. Гаднаас өвчтөнөө авдаг хаалгаар оруулсан байсан. 

Эх хүүхдийн биеийн байдал тогтвортой сайн байгаа. Коронавирусийн эсрэг эмчилгээ хийгдэж байгаа" хэмээн хариуллаа.

ВИДЕО ҮЗЭХ: /2021.01.21/ (Бичлэг харагдахгүй бол ЭНДЭЭС үзэх боломжтой)

https://www.facebook.com/iKonNews/videos/736335883976824
ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.