Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/01/21-НД НИЙТЛЭГДСЭН

ФОТО: Эрүүл мэндийн ажилтнууд "Салбараа аваръя" хэмээн жагсаж байна

Б.Бадамгарав, IKon.mn
2021 оны 1 сарын 21
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Иргэд өчигдөр сайн дураараа нэгдэн, УОК-ыг огцрохыг шаардан жагссан. Энэхүү шаардлага болон үүсээд буй нөхцөл байдалтай холбогдуулж, УОК-ын дарга, Шадар сайд Я.Содбаатар огцорч буйгаа мэдэгдсэн бол Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан албан үүргээсээ чөлөөлөгдөх хүсэлтээ Ерөнхий сайдад өгөхөө илэрхийлсэн юм.

Харин энэ шийдвэрийг эрүүл мэндийн салбарынхан эсэргүүцэж, мэргэжлийн сайдаа үлдээж, эхлүүлсэн ажлыг нь дуусгах ёстой хэмээн өнөөдөр Төв талбайд тайван жагсаал зохион байгуулж байна.

Өнөөдөр өглөө 08:00 цагийн орчимд эхэлсэн уг жагсаалд эрүүл мэндийн салбарын ажилтнууд нэгдсээр байгаа юм. 

Эрүүл мэндийн салбарын ахмад ажилтан н.Лхагвасүрэн "Т.Мөнхсайхан сайд богинохон хугацаанд Эрүүл мэндийн салбарт ямар их өөрчлөлт хийлээ дээ. Хүсэл зориг, сэтгэл, зүтгэл байвал ард түмний төлөө юу хийж, яаж өөрчилж болдгийг энэ залуу харуулсан тул би өнөөдөр ирсэн. Эхлүүлсэн ажлын үр дүн ард иргэд хүртээд явж байгаа. Эмнэлгийн орчин, эмч, ажилчдын ажиллах нөхцөлийг ч сайжруулж, түргэн хугацаанд менежментээ хийсэн. Ингэж ажилласан өөр сайдыг би мэдэхгүй. Тиймээс энэ залууг дэмжиж байна" гэлээ.

Мөн залуу эмч Б.Бадамцэцэг "Бид өнөөдөр Эрүүл мэндийн сайдыг Т.Мөнхсайхан гэдэг хүнийх нь хувьд авч үлдэх гэж тэмцээд байгаа юм биш. Монголын эрүүл мэндийн тогтолцоо энэ хүнээс шалтгаалахаар байна. Өчигдөр огцруулчихаад өнөөдөр авч үлдэх гэлээ гэж биднийг шүүмжлэх хүмүүст хандаж хэлэхэд бид таны төлөө, үр хүүхдүүдийн тань төлөө 24 цаг нойргүй ажиллачихаад ирж байна. Энэ нь өөрсдийн эрх ашгийн төлөө биш, салбарынхаа төлөө юм" гэв.

Түүнчлэн жагсаалд нэгдсэн ажилтнууд "Олон жил бугшсан олон зүйлийг сайд дэлгэж, сайжруулахын төлөө ажилласан. Ганц нэг хүний хариуцлагагүй, энэрэнгүй биш үйлдлээс болж салбартаа шинэчлэл хийж яваа залуу сайдаа огцруулах нь зүйд нийцэхгүй" хэмээн байр сууриа илэрхийлж байлаа. 

Эрүүл мэндийн ажилтнуудын жагсаалд ирэх тоо нэмэгдсээр байна. Тэд сайдаа албан тушаалд нь үлдээхийг хүссэн албан бичгийг Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд хаяглан илгээжээ.

ФОТО:

Гэрэл зургий mpa.mn

Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг