Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/01/20-НД НИЙТЛЭГДСЭН

Үндэсний статистикийн хорооны даргаар Б.Батдавааг томиллоо

Т.Саран, iKon.mn
2021 оны 1 сарын 20
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn
эрэмбэлэх:   шинэ нь эхэнд хуучин нь эхэнд

17:54 2021/01/20

ШУУД ҮЗЭХ: 

https://fb.watch/37xoDB1Qjy/

УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан “Статистикийн газраас гарч байгаа бүх тоо зөв байх ёстой. Монгол Улс ядуу улс мөн үү гэхээр зарим ангиллаар тийм, заримаар нь үгүй байдаг. Төрийн ой санамжууд өөр байхаар бодлого зөв болдоггүй. Манай улсын гурваас таван жилийн ирээдүй бүрхэг байхаар байна. Хуучин гаргаж байсан тоо аргачлалаа шинэ төвшинд хүргэх ёстой.

Б.Батдаваа та бол Монголын хөгжлийн залуур дээр сууж байгаа хүн шүү. Ойлгомжгүй болж байгаа цаг үед улс орноо яаж удирдах талаар бусад орнуудын жишгийг зөвөөр дагах нь чухал“ гэлээ.

УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл “2020 оны сүүлийн байдлаар эдийн засаг уначихаад байгаа. Гэтэл 2020 онд ажилгүйдэл буурсан, НДШ өссөн, ажилгүйдлийн даатгалын сангаас тэтгэмж авч байгаа иргэдийн тоо буурсан гэсэн үзүүлэлт сатистикийн газраас гараад байна. Энэ тоон дээр та тайлбар өгөөч. Энэ бүхэн бодит тоо юу?” гэв.

Монголбанкны Судалгаа, статистикийн газрын захирал Б.Батдаваа “ҮСХ-ноос ажилгүйдлийн талаар гаргасан хамгийн сүүлийн тоо бол 7.3 хувь байгаа. Ойролцоогоор 92 мянга орчим ажилгүй иргэд байна. Бүртгэлтэй ажилгүй иргэд 18 мянга байна. Аргачлалын хувьд бол энэ нь идэвхтэй ажил хайж байгаа, хөдөлмөр эрхлэлтийн газар бүртгүүлсэн хүмүүсийн тоо юм.

Нийт эдийн засгийн үүднээс авч үзэх юм бол ажиллах хүчний оролцоог авч үзэх ёстой. Манай улсын ажиллах хүчний оролцоо 59 хувьтай байна. Дэлхийн дундаж 60 гаруй хувьтай байдаг. Ажиллах хүчний оролцооны төвшинг бид давхар харж явах ёстой” гэлээ. 

Үндэсний статистикийн хорооны даргаар Б.Батдавааг томилох саналыг гишүүдийн олонх дэмжлээ. ҮСХ-ны дарга А.Ариунзаяа Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдаар өнгөрсөн оны долдугаар сард томилогдсоноос хойш хагас жилийн дараа ийнхүү шинэ даргыг нь томиллоо. 

Өнөөдрийн хэлэлцэх асуудал дууссан тул чуулганы хуралдаан өндөрлөлөө. 

17:29 2021/01/20

Патентын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийг гишүүдийн олонх хэлэлцэх нь зүйтэй гэж үзсэн тул анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ.

Үндэсний статистикийн хорооны даргыг томилох тухай асуудлыг хэлэлцэж байна.

Монголбанкны Судалгаа, статистикийн газрын захирал Б.Батдавааг ҮСХ-ны даргаар томилохыг Эдийн засгийн байнгын хорооны гишүүд дэмжсэн юм. 

17:18 2021/01/20

Музейн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийг хэлэлцэж, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох байнгын хороонд шилжүүллээ.

Үргэлжлүүлэн Патентын тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна.

16:53 2021/01/20

УИХ-ын чуулганаар Музейн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ.

Зарчмын зөрүүтэй саналуудаар санал хураалт явуулж байна. 