Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/01/20-НД НИЙТЛЭГДСЭН

Аяндаа үүссэн цуглааныг тараах эрх бий юу?

ikon.mn
2021 оны 1 сарын 20
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

Жагсаал, цуглааны асуудал өнөөдрийг хүртэл Засаг даргын зөвшөөрлийн тогтолцоогоор шийдэгдэж байгаа билээ.

Олон улсад "аяндаа үүссэн цуглаан" хэмээн нэрлэдэг ойлголт мөрдөгддөг бөгөөд хэн нэг хүний хэлсэн үг, бусдын хийсэн цуглаан, эсхүл тодорхой үйл явдалд хариу болгон зохион байгуулсан цуглааныг ийнхүү нэрлэдэг.

Ийм цуглааны үед зохион байгуулагч огт байхгүй байж болно. Урьдчилан мэдэгдэл өгөх хуулийн хугацааг баримтлах боломжгүй байж ч болдог.

Аяндаа үүссэн цуглааны анхны жишээ гэвэл 2015 оны аравдугаар сарын 15-нд хэсэг залуус твиттер, фэйсбүүк дээр энэ өдрийн 10:00 цагийн үед ярилцаж байгаад 11:00 цагт Сүхбаатарын талбай дээр авлигын гэмт хэрэг үйлдсэн хүнийг өршөөхийг эсэргүүцэж тайван цуглаан хийсэн үйл явдал болж байсан.

Өнөөдрийн Сүхбаатарын талбай дээрх халаадтай жагсаал мөн адил аяндаа үүссэн цуглааны шинжийг агуулж байна.

Үндсэн эрхийг хязгаарлахад заавал тавигдах дөрвөн гол нөхцөлийг Үндсэн хуулиар заасан.

  • Хүний эрхэд тавьж буй аливаа хязгаарлалтыг хуульд тодорхой заах
  • Хязгаарлалт нь үндэсний аюулгүй байдал, бусад хүний эрх, эрх чөлөө эсхүл нийгмийн дэг журам гэсэн ашиг сонирхлыг хамгаалах
  • Хязгаарлалт нь тохирсон зайлшгүй байх
  • Үндсэн эрхийг аль болох эдлүүлэх
  • Ялгаварлан гадуурхахгүй байх
  • Хараат бус шүүхээр хянагддаг байх гэх зэрэг.

Энэхүү зохицуулалтыг Гамшгаас хамгаалах тухай хуулийн 10.9 дүгээр зүйл болон Цар тахлын хуулийн 11.1 дүгээр зүйл, заалтуудаар нэг мөр, нэгэн зэрэг хангагдах ёстой байхыг шаардана. Гэтэл цар тахлаар далимдуулан "хүний амын эрүүл мэнд” гэдэг үндэслэлээр дээрх жагсаал, цуглааныг хориглох, хязгаарлах нь хүний үндсэн эрхийн зөрчил болж байна.

Иймд иргэний үндсэн эрх, эрх чөлөөг хамгийн бага хязгаарласан, бодитой, тохирсон байхыг эрх бүхий байгууллагын шийдвэр, албан тушаалтны шийдвэрт тавих эрх бидэнд бий.

Мөн хүний эрхийг хамгаалагчдад тавигдах шаардлагыг онцгой нөхцөл болох бүх нийтийн, өндөржүүлсэн бэлэн байдлын үед холбогдох хуульд уян хатнаар зохицуулж оруулахгүй бол тулгамдсан асуудлаар иргэд байр сууриа илэрхийлэх, хуран цуглах, эвлэлдэн нэгдэх эрхгүй болоод байна. Үүний тод жишээ, ОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн гишүүдийн томилгоон дээр мөн адил үүсэж, хүндрэл бий болгосон.

Нөгөө талаас, хөл хорионы зэргийг сулруулсан үеийн цуглаан тул энэ цуглааныг хууль зөрчсөн гэж үзэхгүй. Мөн албадан тараах нөхцөл үүсээгүй байна.

НҮБ-ын Хүний Эрхийн Хорооны тайлбар: Тайван хуран цуглах эрхийн (21 дүгээр зүйл) талаарх Ерөнхий тайлбар No. 37 (2020) 45-д “Нийгмийн эрүүл мэнд”-ийн хамгаалалт нь, хэрэв халдварт өвчний дэгдэлт өргөн цар хүрээг хамарч, олноор цуглах нь аюултай үед, хязгаарлалт тавих үндэслэл байж болох юм. Зарим маш онцгой тохиолдолд, тухайлбал хуран цуглах үеэр эрүүл ахуйн байдал нь олон нийтэд, эсхүл оролцогчдын эрүүл мэндэд ихээхэн эрсдэл учруулж болзошгүй бол, үүнд бас хамаарна. 85-д Зөвхөн онцгой тохиолдолд цуглааныг тарааж болно.

Цуглааныг цаашид тайван бус байх нь, эсхүл, зорилтот баривчилгаа гэх мэт илүү зүй зохистой арга хэмжээнүүдийг авч зохистой буюу үндэслэлтэйгээр шийдэж чадахгүй буй, ноцтой хүчирхийллийн айсуй аюулын ноттой баталгаа бий бол, цуглааныг тараах нь эцсийн арга хэмжээ байж болно. Бүх тохиолдолд, хүч хэрэглэх тухай хууль сахиулах дүрмийг чанд мөрдөх ёстой.

Цуглааныг тараах тушаалын нөхцөлийг дотоодын хууль тогтоомжид тусгасан байх нь зүйтэй бөгөөд зөвхөн зохих ёсны эрх бүхий албан тушаалтан тайван цуглааныг тараах тушаал өгч болно. Замын хөдөлгөөнийг өргөн хүрээнд хаах гэж мэт өндөр түвшний тасалдал буюу эмх замбараагүй байдал үүсгэж буй ч тайван хэвээр боловч үймээн самуун нь, дүрмээр бол “ноцтой бөгөөд урт удаан хугацааны”-х бол цуглааныг тарааж болно.

 

Дүгнэлт бичсэн: Монголын Хуульчдын холбооны гишүүн, хуульч Б.Пүрэвсүрэн, Л.Галбаатар