Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/01/20-НД НИЙТЛЭГДСЭН

Дунд сургуулиудыг хоол үйлдвэрлэл, үйлчилгээнд үе шаттайгаар хамруулах шийдвэр гарлаа

Г.Мөрөн, iKon.mn
2021 оны 1 сарын 20
iKon.MN
Зураг зураг

Монгол Улсын Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанаар дунд сургуулиудыг хоол үйлдвэрлэл, үйлчилгээнд үе шаттай хамруулахаар шийдвэрлэжээ.

2020-2021 оны хичээлийн жилд нийт сургуулийн 59 хувь нь сурагчдад таван өдөр халуун хоол өгч байгаа бол 20 хувь нь бэлэн бүтээгдэхүүнээр, үлдсэн нь халуун хоол болон бэлэн бүтээгдэхүүн гэсэн холимог байдлаар үйлчилж байгаа юм. 

“Үдийн цай” хөтөлбөр болон дотуур байрны хүүхдийн хоолыг 1,200 гаруй тогооч, 400 гаруй туслах тогооч бэлтгэдэг бөгөөд 350 тогоочийг мэргэшүүлэх сургалтад хамруулж эхэлсэн байна. Мөн хоолны газрыг засварлах, тоног төхөөрөмжөөр хангах, түрээсийн үйлчилгээгээр “Үдийн цай” хөтөлбөр хэрэгжүүлж байгаа сургуулиудын түрээсийн гэрээг харилцан тохиролцож дуусгавар болгох зэргийг үе шаттай шийдвэрлэхээр төлөвлөгөөнд тусгажээ.

Улсын хэмжээнд 840 сургуульд 680 гаруй мянган хүүхэд суралцаж байгаагийн 360 орчим мянга нь 1-5 дугаар ангийнх. Сургуулийн байршил, өмчийн хэлбэр, өрхийн орлого, эрүүл мэнд, иргэншлийн ялгаатай байдал зэргээс үл хамааран бага ангийн бүх сурагч “Үдийн цай” хөтөлбөрт хамрагдаж байна.

 

Эх сурвалж: Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс