Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/01/20-НД НИЙТЛЭГДСЭН

А.Амбасэлмаа: Нэгдүгээр төрөх эмнэлэгтэй холбоотой хавьтлуудаас нэмж 5 тохиолдол илэрсэн

Д.Янжиндулам, ikon.mn
2021 оны 1 сарын 20
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Нэгдүгээр төрөх эмнэлэгтэй холбоотой хавьтлуудаас нэмж 5 тохиолдол илэрсэн тухай ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа хэллээ.

Тэрбээр "Батлагдсан тохиолдлуудын хавьтал гэр бүлийн халдварууд гарч байна.

Тухайлбал, шинээр илэрсэн 32 тохиолдол дунд Нэгдүгээр төрөх буюу "Өргөө" амаржих газар амаржсан эмэгтэйн гэр бүлийн гээд нийт таван хүний шинжилгээнд коронавирус илэрсэн.

Үүнтэй холбоотойгоор тухайн эмнэлгийн ажилчид, үйлчлүүлэгчид, эхчүүд гээд нийт 350 хүнийг шинжилгээнд хамруулахад коронавирус илрээгүй.

Түүнээс гадна АТГ-ын нэг ажилтан халдварт өртсөн. Тухайн хүний гэр бүлийн хавьтлаас коронавирус илэрсэн. Тандалт судалгаа үргэлжлэн хийгдэж байна" гэв.

ВИДЕО:

https://www.facebook.com/iKonNews/videos/863343034488992

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.