Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/01/20-НД НИЙТЛЭГДСЭН

"БГД-ийн 12 дугаар хорооны 19 дүгээр байранд гарсан халдвар “Монос” эмийн сангийн голомтоос эхтэй"

Н.Урантулга, iKon.mn
2021 оны 1 сарын 20
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Нийслэл хотод халдварын хоёр голомт идэвхтэй үргэлжилж байгааг ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа хэллээ. Тодруулбал,

БЗД-ийн тохижилт үйлчилгээний компанийн найман ажилтан тэдний гэр бүлийн хүрээнд халдвар үргэлжилж байна.

Дараагийн голомт нь “Монос” эмийн сантай холбоотой бөгөөд засвар хийж байсан хүмүүс халдвар авсан бөгөөд БГД-ийн 12 дугаар хорооны 19 дүгээр байранд гарсан халдвар тэндээс эхтэйгээр үргэлжилж байна. Тус голомтод 20 гаруй халдвар аваад байгаа.

Бусад голомтуудын хувьд хяналтад авсан. Ойрын хавьтлаад тусгаарласан хүмүүсийн дундаас халдвар илэрч байна гэдгийг хэлэв.

Халдвар гэр бүлийн болон хамт олны хүрээнд гарч байгаа учраас албан байгууллагууд аль болох цахимаар ажиллах, оффис дээрээ цөөн хүнээ ажиллуулах хэрэгтэй байгааг ЭМЯ-наас зөвлөлөө. 

ВИДЕО ҮЗЭХ: /2021.01.20/ (Бичлэг харагдахгүй бол ЭНДЭЭС үзэх боломжтой)

https://www.facebook.com/iKonNews/videos/863343034488992
ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.