Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/01/20-НД НИЙТЛЭГДСЭН

Д.Нямхүү: Цаашид хүмүүсийг эмнэлэг хооронд зөөвөрлөхдөө алдаа дутагдал гаргахгүй ажиллана гэдгээ хэлье

Д.Янжиндулам, ikon.mn
2021 оны 1 сарын 20
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Эрүүл мэндийн байгууллагын удирдлагууд, ажилтнууд өвчтөнийг эмнэлэг хооронд шилжүүлэх дүрэм, журмыг зөрчиж "Өргөө" амаржих газарт өчигдөр төрсөн эхийг орой нь ХӨСҮТ рүү шилжүүлэхдээ гэрийн шаахай, халаадтай нь машинд суулгасан нь олон нийтийн бухимдлыг хүргэсэн. 

Үүнтэй холбоотойгоор ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү уучлал хүсэв.

ВИДЕО: 

https://www.facebook.com/iKonNews/videos/863343034488992

Тэрбээр “Өчигдөр амаржих газарт коронавирусийн халдвар гарсантай холбоотойгоор хүмүүсийг ХӨСҮТ рүү зөөх явцад алдаа дутагдал гарсан.

Бид гаргасан алдаагаа хүлээн зөвшөөрч, амаржсан эх болон түүний ар гэрээс нь уучлалт гуйсан. Мөн олон нийтийн мэдээллийн хэрэгслээр дамжуулж дахин уучлалт хүсэж байна.

Мөн цаашид эмнэлэгт хооронд хүмүүсийг зөөвөрлөж, тээвэрлэхдээ алдаа дутагдал гаргахгүй ажиллана гэдгээ хэлье” гэв.

Мөн ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Я.Амаржаргал "ХӨСҮТ-ийн хүлээж авсан эмч, ажилчдыг сэтгэлгүй гэхээс өөрөөр хэлэх аргагүй байдал үүсгэж, эхийг хүйтэнд зөөвөрлөсөн байна. ХӨСҮТ-д Эрүүл мэндийн сайд хуулийн хүрээнд шууд хариуцлага тооцох үйл ажиллагааг хийнэ" хэмээн хэлсэн юм.

Харин Өргөө амаржих газар, НЭМГ-т эрх бүхий албан байгууллагын зүгээс хариуцлага тооцох хүсэлтийг хүргүүлэхээр болсон билээ.

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.