Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/01/20-НД НИЙТЛЭГДСЭН

МЭДЭГДЭЛ

ТӨЛБӨРТЭЙ МЭДЭЭ
2021 оны 1 сарын 20
ТӨЛБӨРТЭЙ МЭДЭЭ
Зураг зураг

Ашигт малтмал, газрын тосны газраас 2021 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр зарласан хэвлэлийн бага хуралд “АИ-92 шатахууны одоогийн нэг литрийн жижиглэнгийн 1,450 төгрөгийн үнийг 2021 оны 06 дугаар сарыг дуустал хугацаанд тогтвортой барьж ажиллана. Шатахууны жижиглэнгийн худалдаа эрхлэгч аж ахуйн нэгжүүд нийгмийн хариуцлагын хүрээнд үнийн өсөлтөөс үүсэх эрсдэлийг хүлээнэ” гэж мэдэгдсэн байна.

Хэвлэлийн хурлаар мөн аж ахуйн нэгжүүдийн ашиг ороогүй нэг литр АИ-92 шатахууны жижиглэнгийн өртөг 1,541 төгрөг байна. Дэлхийн зах зээл дээр нэг баррель нефть өнөөдрийн байдлаар 54.80 ам.доллар байгаа бол цаашид олон улсын судалгааны байгууллагуудын мэдээлж байгаагаар нэг баррель нефть 65 ам.долларт хүрэх төлөвтэй байна гэж мэдэгдсэн.

Мэдэгдэлд дурдсан тооцооллоор 2021 оны 02-р сард АИ-92 шатахууны жижиглэнгийн үнэ 1,620 төгрөг, баррель нефтийн үнэ 65 ам.долларт хүрвэл 1,750 төгрөг болохоор байна.

Үүнээс үзэхэд аж ахуйн нэгжүүд өнөөдрийн байдлаар АИ-92 шатахууныг литр тутамд ашиг тооцохгүйгээр 90 төгрөгийг алдагдалтай худалдаж байгаа бол 2021 оны 02-р сард 170 төгрөгийг алдагдалтай, хэрвээ нэг баррель нефть 65 ам.долларт хүрсэн тохиолдолд литр тутамд 300 төгрөгийн алдагдалтай ажиллахыг шаардаж байгаа нь эдийн засгийн үндэслэлгүй, бодит нөхцөл байдалд нийцэхгүй шаардлага юм.

Мөн Монгол Улс шатахууны 47 хоногийн нөөцтэй байгаа талаар мэдэгдсэн. Гэвч бодит байдал дээр аж ахуйн нэгжүүд 10-30 хоногийн нөөцтэй байна.

Шатахуун импортлогч, худалдан борлуулагч аж ахуйн нэгжүүдэд АИ-92 шатахууны жижиглэнгийн үнийг зах зээлийн бодит үнээс доогуур буюу 1,450 төгрөгөөр 6 сарын хугацаанд алдагдал хүлээн, тогтвортой барих үүрэг болгож байгаа нь Монгол Улсын газрын тосны салбарын хэвийн үйл ажиллагаа алдагдах, цаашид үйл ажиллагаа явуулах боломжгүй нөхцөл байдалд хүргэх, улмаар газрын тосны салбарын нийт ажилчдын ажлын байрыг эрсдэлд оруулж байна.

Иймд Ашигт малтмал газрын тосны газраас гаргасан мэдэгдэлд дурдсаны дагуу аж ахуйн нэгжүүд 2021 оны 06 сарыг дуустал хугацаанд АИ-92 шатахууны жижиглэнгийн үнийг 1,450 төгрөгт тогтвортой барих санхүүгийн боломжгүй болохыг үүгээр мэдэгдэж байна.

             

2021 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр

МОНГОЛЫН НЕФТЬ, ХИЙН ҮНДЭСНИЙ АССОЦИАЦИ 

МОНГОЛЫН ГАЗРЫН ТОСНЫ БҮТЭЭГДЭХҮҮН ИМПОРТЛОГЧДЫН МЭРГЭЖЛИЙН ХОЛБОО

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.