Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/01/19-НД НИЙТЛЭГДСЭН

ШӨХТГ-д хандах хэрэглэгчдийн гомдол, саналыг Гэрэгэ киоскоор дамжуулах боломжтой

ikon.mn
2021 оны 1 сарын 19
iKon.MN
Зураг зураг

Төрийн үйлчилгээнүүд цахимжиж, иргэдэд улам ойртсоор байна. Энэхүү дэвшилтэд IT-ийн салбарын хувийн хэвшлийн үүрэг оролцоо ихээхэн нөлөөлж байгаагийн нэгэн жишээ нь ШӨХТГ-д хандаж буй иргэдийн гомдол саналыг Гэрэгэ системс ХХК-ийн Гэрэгэ киоскоор авдаг боллоо.

https://www.facebook.com/NTVNewsMN/videos/239388637816843/

Гэрэгэ киоскны Бусад цэсний ШӨХТГ-ын логотой Санал, гомдол гаргах гэсэн товчин дарахад хэнээс, хаана, ямар утгатай гомдол байх тухай цонхнууд гарч ирнэ. Уг нүднүүдийг бөглөн “Илгээх” товч дарснаар ШӨХТГ-ын Мониторингийн системд гомдол автоматаар очиж, шийдэгдэх боломжтой.

Улаанбаатар хот болон 12 аймагт хамгийн хөл хөдөлгөөн ихтэй 64 цэгт 122 Гэрэгэ киоск байрлаж байгаа нь хэрэглэгч бүрд ойр, хүртээмжтэй үйлчилгээг үзүүлж байгаа юм.

 

Гэрэгэ киоскны байршил

Энэ талаар ШӨХТГ-ын дарга Б.Бат-Эрдэнэ албан ёсны хуудсандаа бичжээ

 

 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.