Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/01/19-НД НИЙТЛЭГДСЭН

СУДАЛГАА: КОВИД-19-тэй холбоотойгоор иргэдийн санаа зовж буй хоёр асуудал нь өрхийн гишүүн өвдөх, ажил, орлогогүй болох

Б.Даваабазар, iKon.mn
2021 оны 1 сарын 19
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Үндэсний Статистикийн хороо, НҮБ-ын Хүүхдийн сан "Олон үзүүлэлтийн бүлгийн түүвэр судалгаа нэмэх 2020-2021 (ОҮБТС+)”-ийн эхний хоёр үе шатны үр дүнг танилцуулж байна. 

Уг судалгаа нь өрхийн нийгэм, эдийн засгийн нөхцөл байдал, КОВИД-19 цар тахлын үе дэх бэрхшээлүүдийг тодруулсан бөгөөд

  • нэгдүгээр шатанд КОВИД-19 цар тахлын үе дэх 2-17 насны хүүхдүүдийн зайн сургалтын талаар
  • хоёрдугаар шатанд хүнсний аюулгүй байдал болон хүүхдийн хоол тэжээлийн талаар илүү дэлгэрэнгүй мэдээллийг цуглуулсан байна. 

Сонгогдсон 2,200 өрхөөс 2,126 өрх нэгдүгээр үеийн судалгаанд оролцсон бөгөөд судалгаанд хамрагдалт 97%-тай гарчээ. 

ОҮБТС нь 1990 оны эхээр Хүүхдийн эрхийн талаар дэлхийн дээд хэмжээний чуулганы зорилтуудын хэрэгжилтэд хяналт тавих зорилгоор хийгдэж эхэлсэн.

ШУУД ҮЗЭХ: 

https://www.facebook.com/StatisticMongolia/videos/753373268866091

Олон үзүүлэлтийн бүлгийн түүвэр судалгаа нэмэх 2020-2021-ийн эхний хоёр үе шатны үр дүнгээс онцолбол:

  • Нийт өрхийн 43 хувь нь хүн унтдаг нэг өрөөтэй, 36 хувь нь хүн унтдаг хоёр өрөөтэй, үлдсэн нь хоёроос дээш өрөөтэй байна.
  • Ундны усны эх үүсвэр ашиглаж буй өрхийн хүн амын эзлэх хувийг харвал 94% нь сайжруулсан эх үүсвэрээс хэрэглэдэг бол 6% нь сайжруулаагүй эх үүсвэр ашигладаг.
  • Хөдөө орон нутаг, ялангуяа баруун хангайн бүс, амьжиргаа доогуур өрхүүдэд ариун цэврийн байгууламж нь тулгамдсан асуудал болсон нь судалгаагаар харагджээ.
  • Нийт өрхийн 34% нь цэвэр түлш, технологийн суурь хэрэглээтэй байсан.Тодруулбал, гэрэлтүүлгээ 100 % цахилгаанаар шийдсэн байв.
  • КОВИД-19-тэй холбоотой санаа зовоож буй зүйлс нь нэгдүгээрт өрхийн гишүүн өвдөх хоёрдугаарт ажил, орлогогүй болох зэрэг хариултыг их өгчээ.
  • 2020 оны хоёрдугаар сараас хойш нийт өрхийн 57%-ийнх нь орлого буурсан, 43%-ийнх нь буураагүй гэж хариулжээ. Буурсан шалтгаан нь цар тахлын үед боломжгүй болсон гэжээ.
  • Өнгөрсөн оны хоёрдугаар сараас хойш КОВИД-19-өөс шалтгаалан хилийн чанадад гэр бүлийн гишүүн нь гацсан хэмээн судалгаанд хамрагдсан өрхийн 93% нь хариулжээ.