Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/01/19-НД НИЙТЛЭГДСЭН

Оюутнууд цахим хичээлийн чанарыг сайжруулж, сургалтын төлбөрийг хувааж төлдөг болгох хүсэлтээ БШУЯ, сургуулиудын захиргаанд гаргажээ

ikon.mn
2021 оны 1 сарын 19
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Монголын оюутны эрхийг хамгаалах хөдөлгөөн нь оюутнуудад тулгамдаж буй асуудалд хариулт нэхэх, тэдэнд цаг үеийн мэдээллийг шуурхай хүргэх зорилгоор сайн дурын үндсэн дээр нэгдсэн оюутнуудын нэгдэл билээ. Бид нам, эвсэл, ТББ, оюутны холбоо, оюутны зөвлөлтэй ямар ч холбоогүй зөвхөн оюутнуудын дуу хоолой болох зорилготой.

Одоогийн байдлаар бидэнтэй 49 их, дээд сургуулийн 20,000 орчим оюутан залуус нэгдээд байна. Хөдөлгөөнийг таван багийн бүрэлдэхүүнтэй 60 гаруй оюутан чиглүүлэн ажиллаж байна.

Боловсролын яам болон их, дээд сургуулиудын авсан судалгааны үр дүнг оюутнууд хүлээн зөвшөөрөхгүй байгаа учир судалгааны материал бэлдэж одоогийн байдлаар гурав хоногийн хугацаанд нийт 11,204 оюутнаас судалгаа авав.

БШУЯ болон их, дээд сургуулиудын захиргаанд дараах шаардлагыг хүргүүлэхээр бэлдлээ.

Үүнд:

  1. Цахим болон танхимийн сургалтын зөрүүг гаргах, тус зөрүүг оюутнуудад буцаан олгох, эсвэл 2020-2021 оны хичээлийн жилийн II улирлын төлбөрт шилжүүлэх,
  2. Сургалтын төлбөр төлөлтийг уян хатан байдлаар шийдвэрлэх /хоёроос гурав хувааж төлөхөөр зохицуулах/
  3.  Цахим хичээлийн чанарыг сайжруулан бэлтгэх,
  4. Сургуулийн санхүүгийн дотоод тайланг оюутнуудад ил тод болгож зарцуулалтаа тайлагнах / нэг кредитийг төлбөрийн задаргааг дэлгэрэнгүй гаргаж өгөх/-ийг тус тус хүсэж байна.

Бид хөдөлгөөний хувьд болон Монгол Улсын иргэн, их, дээд сургуулиудын оюутнуудын хувьд энэхүү шаардлагыг хүргүүлсэн болно.

 

Монголын оюутны эрхийг хамгаалах хөдөлгөөн