Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 240 дүгээр тогтоолоор “КАМАЗ-АСМ-48-03” маркийн 490 сая төгрөгийн өртөг бүхий “Хөдөлгөөнт удирдлагын автомашин”-ыг Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газар өнгөрсөн онд хүлээлгэн өгсөн.
Тус автоамшиныг гамшиг, аюулт үзэгдэл, ослын голомтод цаг алдалгүй хүрэлцэн очиж удирдлага зохион байгуулалтаар хангах, хээрийн нөхцөлд үүрэг гүйцэтгэх боломжийг бүрдүүлэх зорилгоор дотоод зохион байгуулалтад өөрчлөлт оруулан тохижуулсан байна.
Эх сурвалж: Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газар