Европын холбооны санхүүжилтээр Европын сэргээн босголт, хөгжлийн банк (“ЕСБХБ”)-наас хэрэгжүүлж байгаа “ЖДБ-ийн санхүүгийн хүртээмжийг нэмэгдүүлэх замаар Монголын эдийн засгийн төрөлжилтийг дэмжих” хөтөлбөрийн хүрээнд болон Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Жижиг, дунд үйлдвэрийн газрын (“ЖДҮГ”) захиалгын дагуу “Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээний цахим мэдээллийн сан, платформ”-ыг боловсруулж гүйцэтгэх, зөвлөх үйлчилгээ үзүүлэх мэргэжлийн байгууллагатай хамтран ажиллана.
Энэхүү төслийн зорилго нь ЖДҮГ-тай холбоотой бүхий л мэдээ, мэдээлэл, төрийн үйлчилгээг иргэдэд нээлттэй, тэгш хүртээмжтэй байдлаар цахим хуудсаар дамжуулан хүргэхэд оршино. Түүнчлэн бусад түнш байгууллагуудтай мэдээлэл солилцох, хэрэглэгчидтэй харилцан уялдаатай ажиллах ухаалаг шийдлийг нэвтрүүлж тухайн цахим хуудсыг урт хугацаанд тогтвортой ажиллуулах нь чухал зорилт юм. Уг төсөл нь Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих тухай хуулийн 20 дугаар заалтыг ажил хэрэг болгоно.
Төсөлд хамтран ажиллах хүсэлтэй байгууллагыг дараах бичиг баримтуудыг бүрдүүлэн batkhisb@ebrd.com хаяг руу 2021 оны 01-р сарын 29-ний өдрийн 17:00 цагийн дотор ирүүлэхийг урьж байна.
Лавлах утас: 99058005