Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/01/18-НД НИЙТЛЭГДСЭН

Иргэд Ebarimt аппликэйшнээр QR код уншуулахад дата шаардлагагүй тул идэвхтэй уншуулж хэвшинэ үү

Б.Даваабазар, iKon.mn
2021 оны 1 сарын 18
iKon.MN
Зураг зураг
Эх сурвалж: НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

Өнөөдрөөс үйл ажиллагааг нь нээгдсэн ААН болон дараагийн ээлжид нээгдэх бүх төрлийн барааны худалдаа эрхлэгчдэд өгөх зөвлөмжийн талаар холбогдох албаныхан мэдээлэл өгөх үеэр QR код уншуулахад анхаарах зарим зөвлөмжийг хүргэв. 

Нийслэлд үйл ажиллагаа явуулж байгаа есөн ангиллын 62 төрлийн газар байгаагаас 35 төрлийн үйл ажиллагаа хязгаарлалтаас гарсан.

Иймд үйл ажиллагаа нь нээгдсэн газрууд түр зааврыг мөрдөж ажиллахаас гадна иргэдийн зорчилт хөдөлгөөнийг хянах QR код уншуулахад хариуцлагатай хандах хэрэгтэйг албаныхан онцолсон юм. 

Нийслэлийн Мэдээлэл, технологийн газрын дарга О.Чинзориг "Өнөөдөр нээгдэж байгаа газруудаар хүмүүс их үйлчлүүлэх хандлагатай байгаа. Иймээс ААН-үүд хариуцлагатай байж өөрийн байгууллагын QR код үүсгэж, хүний нүдэнд харагдахуйц байршилд тавих хэрэгтэй.

Иргэд Ebarimt аппликэйшнээр QR код уншуулахад дата шаардлагагүй тул идэвхтэй уншуулж хэвшихийг хүсье.

Өнөөдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд нийт 154,037 цэгт QR код байршуулж, иргэд сая 680 мянга гаруй удаа уншуулсан байна.

Холбогдох байгууллагуудад өдөр бүр очиж шалгалт хайгаад, хяналт тавьж байгаа” гэв.

Иргэд зорчилт хөдөлгөөнөө бүртгүүлэх боломж:

  1. Олон улсад байгаа нөөц боломждоо тулгуурлан иргэдийн зорчилт хөдөлгөөний бүртгэлийн арга, технологийг нэвтрүүлж байгаа. QR платформ нь түгээмэл хэрэглэгдэж буй аргуудын нэг.
  2. Иргэн тухайн байгууллагаар үйлчлүүлэх үед ухаалаг утасгүй зэрэг QR уншуулах боломжгүй бол цаасан тэмдэглэгээний бүртгэлд бүртгүүлнэ.
  3. Өндөржүүлсэн бэлэн байдалд шилжсэн энэ нөхцөл байдлын үед иргэд гадуур хөдөлгөөнд оролцохдоо иргэний үнэмлэхээ биедээ авч явах хэрэгтэй.

ВИДЕО: 

https://www.facebook.com/niisleliinmedeee/videos/412337999972337