Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/01/18-НД НИЙТЛЭГДСЭН

Улаанбаатар хот руу 29 ширхэг хөлдөөсөн тарвага нууцаар оруулахыг завджээ

Д.Янжиндулам, ikon.mn
2021 оны 1 сарын 18
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийн эх сурвалж: Экологийн цагдаагийн алба

Улаанбаатар хот руу 29 ширхэг хөлдөөсөн тарвагыг нууцаар оруулахыг завдсан хэрэг гарсан байна.

Тодруулбал, Хөвсгөл, Булган аймгийн заагт байрлах Намнангийн арын постоор 29 ширхэг тарвагыг Улаанбаатар хот руу оруулахаар ачаан дотроо нууж явсныг Хөвсгөлийн Экологийн цагдаагийн алба хаагч нар илрүүлсэн байна.

Хөлдүү тарвагыг эд мөрийн баримтаар хураан авч холбогдох арга хэмжээг аван ажиллаж байгаа аж.

Хууль бусаар тарвага агнасан тохиолдолд, Монгол улсын "Зөрчлийн тухай хууль"-ийн 7.6 дугаар зүйлд заасны дагуу хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гэм буруутай этгээдээр гаргуулах бөгөөд хувь хүнийг 300,000, аж, ахуй нэгжийг 3,000,000 төгрөгөөр торгож, тарваганы экологи эдийн засгийн үнэлгээ болох эмийг 200,000, эрийг 170,000 төгрөгийг хоёр дахин нэмэгдүүлэн тооцож, төлбөр оногдуулдаг.

 

Эх сурвалж: Экологийн цагдаагийн алба