Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/01/18-НД НИЙТЛЭГДСЭН

Г.Ууганбаяр: “Ремакс копи паст биш. Ремакс бол их сургууль”

ikon.mn
2021 оны 1 сарын 18
Сурталчилгаа

Дэлхийн 140 гаруй оронд салбартай, 120,000 гишүүнтэй, 40 гаруй жилийн арвин түүхтэй, үл хөдлөх хөрөнгийн зах зээлд тэргүүлэгч брэнд бол RE/MAX. Энэ брэндийн орон нутгийн франчайз эрхийг эзэмшигч, Америкийн Нэгдсэн Улсад төвтэй ‘’Үндэсний Реалторуудын Холбоо”-ны гишүүн реалтор, ( CIPS), ( ABR) зэрэгтэй брокер эзэмшигч Г.Ууганбаяртай ярилцлаа. Тэрбээр Эрдэнэт хот дахь RE/MAX GOLD оффисын захирал юм.

-Монголд сүүлийн жилүүдэд франчайз бизнес илүүтэй хөгжиж байгаа ч зөвхөн Улаанбаатар хотод төвлөрч байна. Орон нутагт Ремаксийн салбар оффисыг нээх бодол танд хэрхэн төрөв?

-Анх Ремаксийн франчайз эрхийг 2017 оны 11 сард авч, үйл ажиллагаагаа эхлүүлсэн. Үүнээс хойш гурван жил гаруй хугацаанд тасралтгүй ажилласаар байна. Ремаксийг сонгохоосоо өмнө Макдоналдс зэрэг хүнсний чиглэлийн франчайзыг нэлээдгүй сонирхож, судалсан. Хүн амын тооноос шалтгаалаад энэ төрлийн франчайзыг Эрдэнэт битгий хэл Монголд авахад шаардлага нь хэт өндөр санагдсан. Олон франчайз бизнесийг судалж байгаад “Блүүмбэрг” телевизээр Ремакс Монголиа бүс байгуулагдаж байгаа тухай мэдээлэл авсан. Ингээд компани руу имэйл бичээд сар орчмын дараа хариу ирж, очиж уулзсанаар Ремакс Монголиа бүсийн  15 дахь оффис, орон нутгийн хамгийн анхны брокер оффис нээгдэж байлаа. Мөн энэ оны тавдугаар сарын 1-нээс Санхүүгийн зохицуулах хорооноос олгож эхлээд буй лицензийг авсан хамгийн анхны оффис болоод байна.

-Шинэ франчайзыг Эрдэнэтчүүд хэрхэн хүлээж авч байв?

-Орон нутагт аливаа бизнесийг эхлүүлэхэд амаргүй. Маш сайн судлах хэрэгтэй. Эрдэнэт хотод франчайз бизнесийн эхлэлийг манайх тавьсан. Харин өнөөдөр “Том & Томс” кофе шоп, “Southern fried Chicken” түргэн хоолны ресторан зэрэг олон бизнес өргөжиж байна. Анх мэргэжлийн үл хөдлөх хөрөнгийн агентууд юу хийдэг гэдэгт Эрдэнэтчүүд маань ойлголтгүй байсан. “Зар өгөх гэсэн юм” гэж их ханддаг байлаа. Гэтэл мэргэжлийн зуучлал гэдэг бол зар сурталчилгаа 15%, мэдээлэл өгөх ажил 15%, үлдсэн 70% нь хэлцэл хийх ажил байдаг. Өнгөрсөн гурван жилийн хугацаанд үл хөдлөхийн мэргэжлийн агент танд зөвлөгөө өгч, мэдээллээр хангана. Зөвхөн үнийн мэдээлэл өгдөггүй. Харин маш өргөн хүрээтэй, судалгаатай ажил гэдгийг сурталчилан таниулсаар ирсэн. Бид хэн хэн нь суралцаад л явж байна.

 

-Нийслэлтэй харьцуулахад хүн ам цөөн ч Эрдэнэтийн үл хөдлөх хөрөнгө зуучлалын салбарт ганцхан танайх л  мэргэжлийн “тоглогч”. Орон нутагт франчайз бизнес эрхлэх онцлог юу вэ?

-Улсын хоёрдахь том эдийн засаг Эрдэнэтэд байна. Манай хот 100 мянган хүн амтай. Нийт хүн амд хамгийн багадаа 100 риалтор ажиллах боломжтой. Манай оффис байгуулагдсанаас хойш захиралтайгаа нийлээд наймуулаа ажиллаж байна. Манай борлуулалт энэ жилийн хувьд өнгөрсөн оныхоос 25 хувиар өссөн байгаа.  Франчайз бизнес цаг хугацаа хэмнэдэг. Мөн олон улсын хэмжээнд суралцах, хөгжих боломж олгодог. Ремаксаас бидэнд маш олон сургалт ордог. Энэ сургалтаар хоосон онол заадаггүй. Агентийн ажилд тулгарч байгаа фрактикыг онол болгон заадаг учраас сургалтаас сурч, мэдэх зүйл асар их. Өглөө ажилдаа ирэхдээ, тарахдаа хурууны хээгээ уншуулдаг систем олон байгууллагад нэвтэрсэн. Ремакст харин хувийн цагийн менежментээ өөрсдөө зохицуулах боломжтой учраас энэ бизнес чөлөөт сэтгэлгээ, үр дүнд суурилдаг. Энэ бол харилцааны бизнес. Өөрийгөө илэрхийлэх бусдыг ойлгох бол Ремаксийн агентийн суурь чадвар. Харилцаа гэдэг зүйл манай бизнест маш чухал. Тиймээс брокер эзэмшигч, агентууд маш их эрч хүчтэй, шинийг санаачлагчид байдаг. Ремакс юу нь гайхалтай вэ гэвэл маш хэрэгтэй олон сургалт ордог. Ремакстай холбогдсон бизнес эрхлэгч бид дахин их сургуульд орлоо л гэсэн үг. Үргэлж суралцсаар байдаг. Сургалтаас олсон мэдлэгээрээ оффисоо нээснээс хойш өөрийгөө сурах хөгжүүлэх тал дээр үргэлж анхаарсаар энэ жил Риалторуудын холбооны албан ёсны гишүүнчлэлтэй болсон. Энэ мэтчилэн миний хувьд брокер оффисыг нээсэн гурван жилийн хугацаанд тасралтгүй өсөлттэй яваа.

 

-Өнгөрсөн жилийн хувьд оффисынхоо ололт, амжилтын тухайд юуг онцлох вэ?

-Манай оффисын хувьд “Broker Office of the month September 2020”, “Top team of the half year”  шагналуудыг хүртсэн. Мөн нийт Ремаксчуудын дунд зохион байгуулсан “Ремаксчууд авьястай” дотоод тэмцээнд RE/MAX TOP, RE/MAX Gem , RE/MAX Family,  RE/MAX Prestige,  RE/MAX Gold хамтарсан багаараа гутгаар байранд  орсон.

-Ремаксийн бизнес хэнд илүү тохиромжтой, энэ бизнесээс хэн, юуг “хожих” боломжтой вэ?

-Хэн бүхэн л сайн сайхан амьдрал хүсдэг.Тиймдээ ч өөрийн ажил хөдөлмөртөө ихэнх цагаа зориулж байгаа нь харагддаг. Гэвч бид хайртай гэр бүл, найз нөхөд, хоббидоо зарцуулах цаг хомс болж байна. Хэрэглэгч буюу үйлчлүүлэгч Үл Хөдлөх Хөрөнгө худалдах, худалдан авахдаа олон улсад 47 жилийн туршлагатай RE/MAX-ийн тусгай зөвшөөрөлтэй компани мэргэжлийн агентуудад хандаж үйлчлүүлснээр стрессгүй, эрсдэлгүй , хурдан шуурхай, үйлчлүүлж цаг заваа хэмнэнэ. Шинийг санаачлагч нарт өөрийгөө илэрхийлэх маш том боломж. Мэдэхгүй юмаа мэдэх гэж цаг алдах шаардлага байхгүй. Олон жилийн туршлагыг богино хугацаанд хөрсөнд буулгаж цаг хугацааг хэмнэх боломжтой.  Ремаксийн франчайз бол барьсан барилга, хэн нэгний үл хөдлөх хөрөнгийг эрэлтэд оруулж, хэрэгцээтэй хүнд нь холбож өгөх гүүр гэж ойлгож болно. Нэг үйлчлүүлэгчийн тухай яримаар байна. Эзэн нь хотод байр нь Эрдэнэтэд. Тэтгэвэртээ гараад нутагтаа ирэх сонирхолтой нэг үйлчлүүлэгч маань Эрдэнэтэд байр авахаар манайд хандсан юм. Байрны эзэн харин Улаанбааатар хотынх. Ингээд байрны эзэн, худалдан авагч хоёрыг уулзуулахаар Улаанбаатарыг зориод очтол тэд хоорондоо 500-хан метрийн зайтай амьдардаг хүмүүс байж билээ. Тэр хоёр маш богино хугацаанд ойлголцоод арванхоёрдугаар сарын 25-нд уулзаад 28-нд гэрээгээ байгуулсан. Тэгтэл байрны эзэн орон сууцаа худалдаж чадалгүй жил болсон гэдгээ хэлээд Ремаксийг сонгосондоо талархаж байсан. Үйлчлүүлэгчийн хувьд хамгийн эрсдэлгүйгээр худалдах, худалдан авах гэрээ байгуулаад аюулгүй байраа олж авах хамгийн чухал. Харин бидний ажил бодит мэдээллийг маш сайн дамжуулах үүрэгтэй.

 

-Франчайз гэхээр олсон ашиг, орлого нь гадаад руу урсаад байдаг мэт хүмүүс ойлгодог. Үүнд та ямар хариулт өгөх вэ?

-Хөрөнгө оруулалт гэхээс илүүтэй бэлэн нау хау, технологийг нэвтрүүлсэн гэж ойлгох хэрэгтэй. RE/MAX GOLD оффис гэхэд миний 100 хувийн эзэмшлийн, манай гэр бүлийн компани. Тэгэхээр энэ бол Эрдэнэтийн компани гэсэн үг. Энгийнээр хэлбэл бид хашаандаа үрсэлгээ сайтай модыг  авч тарьж ургуулж байна. Тариад орхих биш, ургуулах нь их чухал. Тэгэхээр Ремаксийн бизнес модулийг нутагшуулах, хөрсөн дээр нь буулгахад бидний ажлын үнэ цэн оршиж байгаа юм. Зөвхөн “копи паст” хийх биш, нэвтрүүлэх, хүмүүст таниулах ажил их чухал.

-Байрны өмнөх эздийн мэдээлэл зэрэг датаг цуглуулах боломж Монголд хэр байна вэ?

-Монгол хүмүүс шүтлэгтэй учраас “Яагаад зарж байна вэ” гэдэг шалтгаан нь их чухал байдаг. Зөвхөн дизайнаар зогсохгүй, хөршүүд ч чухалд тооцогддог. АНУ-т энэ барилга анх хэдэн онд баригдсан, захиалагч нь хэн байсан, хэдэн онд ашиглалтад өгсөн, хэдэн онд засвар хийсэн, хэдэн доллараар дахин зарагдсан, хоёрдахь эзэн нь хэн байв гээд бүх мэдээлэл нарийвчлан бичигддэг систем байдаг. Монголд харамсалтай нь ийм систем байхгүй. Ремакст сүүлийн таван жилийн дотоод дата байгаа. Гэтэл АНУ-д бол нэг орон сууцны 80 жилийн түүх нь байж байдаг. Тэгэхээр Монгол хөгжлийн эхэн шатандаа л явж байна.

-Ремаксчууд иргэдийг ямар эрсдэлээс хамгаалдаг вэ?

-Зуучлалын үйл ажиллагаа явуулах зөвшөөрөлтэй 7 мянга орчим аж ахуй нэгж байсан. Үүний 300 орчим нь үйл ажиллагаа явуулдаг. “Хувиараа” гэж тодорхойлох хүмүүс бий. Улсад татвар төлдөггүй. Хувиараа хүний юм зарж өгөөд дундаас нь 10 хувийг нь авдаг. Түрээсийн байранд луйврын хэрэг их гардаг. Жишээ нь: Амьдрах зорилгогүйгээр байр түрээслээд байр сонирхож байгаа хүмүүсийн мөнгийг луйвардах тохиолдол бий. Үл хөдлөхийн компаниар үйлчлүүлж сураагүй хүмүүс хоорондоо гэрээ байгуулчихдаг. Хувь лизинг хийчихдэг. Гэтэл хамгийн багадаа 5-20 жил хөдөлмөрлөж цуглуулсан хөрөнгөөрөө хүн байр худалдан авдаг шүү дээ. Тэгэхээр иргэд үл хөдлөхийн хөрөнгө худалдан авахдаа маш хянамгай мэргэжлийн үйлчилгээ авах цаг болсон.

 

RE/MAX Gold оффисын SILVER агент Б.Нямжаргал

-Эрдэнэтчүүдэд ямар байр худалдан авах сонирхол их байна вэ?

-Энд орон сууцны үнэ Улаанбаатар хотынхтой ойролцоо. Тухайлбал хоёр өрөө байр 70-75 сая төгрөгийн үнэтэй байна. Залуучууд шинэ байранд орох сонирхол ихтэй төдийгүй дээш давхрыг их сонирхдог. Зарим нь хуучны, хоёрдахь зах зээлийн байршил сайтай байрыг их сонирхдог. Хуучин байрны давуу тал төвд. Харин шинэ байр захад. Гэсэн ч залуучуудад шинэ байр авах сонирхол их байна.

-Ярианы сэдвээ өөрчлөөд хувь хүний хөгжлийн талаар асуумаар байна. Та хаана боловсрол эзэмшсэн бэ?

-Би 2006 онд МУИС-ийн Физик элекроникийн сургуулийг Цөмийн физик, технологич мэргэжлээр бакалавр зэрэгтэй төгссөн.

Мөн:

  • 2017 оны наймдугаар сард RE/MAX Mongolia-ийн агентын FIRE UP сургалт
  • 2019.06 сард Америкийн Нэгдсэн Улсад төвтэй ‘’Үндэсний Реалторуудын Холбоо”-ны  ОУ-ын Үл Хөдлөх Хөрөнгийн Итгэмжлэгдсэн мэргэжилтэн буюу Certified International Property Specialist ( CIPS) зэрэгтэй
  • 2020 онд Америкийн Нэгдсэн Улсад төвтэй ‘’Үндэсний Реалторуудын Холбоо”-ны гишүүн РЕАЛТОР
  • 2020.10 сард Америкийн Нэгдсэн Улсад төвтэй ‘’Үндэсний Реалторуудын Холбоо”-ны Худалдан Авагч Талын Итгэмжлэгдсэн Төлөөлөгч буюу ACCREDITED BUYER’S REPRESEENTATIVE  ( ABR) зэрэг эзэмшсэн.

Мөн 2020.12 сард МУ-ын СЗХ-ны батлагдсан хөтөлбөр бүхий агентын сургалт орон нутгаас анхны төгсөгчдийн нэг болж байлаа.

 

-Харилцагч нартаа хандаж хэлэх таны үгээр ярилцлагаа өндөрлөе.

-RE/MAX GOLD оффисын хамт олон Эрдэнэт хотод орон сууцны анхдагч болон хоёрдогч зах зээлийн зуучлалын үйл ажиллагаа явуулдаг. Бидэнд итгэж байгаа харилцагч нартаа 2021 онд амжилт, бүтээлээр дүүрэн байхыг хүсэн ерөөе. Мөн “Зэс” аппартментын хамт олонд олон улсын стандарттай мэргэжлийн байгууллагад хандан гэрээ байгуулсанд баяртай байна. Аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

-Ярилцсанд баярлалаа. Таны бизнест амжилт хүсье.

Ярилцсан: Г.Тэгшсүрэн

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.