Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/01/16-НД НИЙТЛЭГДСЭН

“ТоС Холбоо” болон “Инвескор ББСБ ХК” хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа

СУРТАЛЧИЛГАА
2021 оны 1 сарын 16
Сурталчилгаа
Зураг зураг

ИНВЕСКОР ББСБ ХК нь Монгол Улсын Тогтвортой санхүүжилтийн зарчим, удирдамжуудыг өөрсдийн үйл ажиллагаандаа хэрэгжүүлж, байгаль орчинд ээлтэй төсөл хөтөлбөрүүдийг дэмжих, бүтээгдэхүүн үйлчилгээг хөгжүүлэх чиглэлээр харилцан ашигтай хамтран ажиллах зарчмуудыг тогтоох зорилгын хүрээнд Монголын Тогтвортой Санхүүгийн Холбоо (ТоС Холбоо)-той хамтын ажиллагааны санамж бичгийг байгууллаа. Ингэснээр Банкны бус салбараас Тос холбоонд нэгдэж буй анхны гишүүн байгууллага болж байна.

Монголын Банкны Холбооноос 2017 онд Тос Холбоог үүсгэн байгуулсан ба Монгол Улсын санхүүгийн салбар болон бизнесийн байгууллагуудад байгаль орчин, нийгэмд ээлтэй үйл ажиллагааг нэвтрүүлэх, тогтвортой санхүү, ногоон зээл, хөрөнгө оруулалтын дэд бүтцийг бүрдүүлж, тогтвортой хөгжил, ногоон эдийн засгийн өсөлтийг дэмжихээр зорин ажиллаж байна.

 

Инвескор ББСБ нь 2019 онд анхны хувьцаагаа олон нийтэд санал болгож хувьцаат компани болсон бөгөөд дотоодын ББСБ-ын зах зээлд хариуцлагатай, мэргэжлийн санхүүгийн үйлчилгээг дэвшилтэт технологи, финтектэй хослуулан хөгжүүлж, салбартаа манлайлагч байр сууриа хадгалан ажиллаж  байна. Мөн цаашдаа олон улс руу үйл ажиллагаагаа тэлэх зорилгодоо хүрч, Төв Азийн төлөөлөл болсон Киргиз улсад салбараа нээн, өөрсдийн мэдлэг, туршлагаа зөвхөн эх орондоо биш, гадны хөгжингүй орнуудад таниулах, цаашлаад урт хугацаанд тогтвортой үргэлжлэх бизнес болгохын төлөө ажиллаж байна.

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.