Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/01/15-НД НИЙТЛЭГДСЭН

ISO 45001 стандарт харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарт хэрэгжиж эхэллээ

СУРТАЛЧИЛГАА
2021 оны 1 сарын 15
Сурталчилгаа

Мобиком Корпораци нь 2011 оноос эхлэн чанарын удирдлагын системээр дамжуулан бүтээгдэхүүн, үйлчилгээгээ улам сайжруулж, хэрэглэгчдийнхээ эрэлт хэрэгцээнд бүрэн нийцүүлэх зорилгоор  олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн ISO 9001 стандартыг Монгол Улсын Харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарт анхлан нэвтрүүлсэн билээ.

Улмаар Мэдээллийн аюулгүй байдлын ISO 27001, Хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдлын OHSAS 18001 стандартуудыг нэвтрүүлж, жил бүр олон улсын хөндлөнгийн аудитаар баталгаажуулан, хэрэглэгчийн үйлчилгээг өндөр түвшинд стандартжуулж, ажилтнуудынхаа аюулгүй, сэтгэл ханамжтай ажиллах ажлын байрыг бүрдүүлэн, технологийн  хөгжилд тасралтгүй хөрөнгө оруулалт хийх замаар Компанийн гүйцэтгэлийг сайжруулах нөхцөлийг бүрдүүлэн ажиллаж ирлээ.

2021 оны хувьд бид олон улсын хөндлөнгийн аудитаар ХБНГУ-ын DQS аудитын компанийг сонгон баталгаажуулалтын аудит хийлгэж, Хөдөлмөрийн Эрүүл мэнд, аюулгүй байдлын удирдлагын тогтолцооны ISO 45001 шинэ стандартын нөхцөлийг бүрэн ханган салбартаа анхдагч ISO 45001 батламжтай байгууллага болсныг дуулгахад таатай байна. Ингэснээр ажлын байранд учирч болох эрсдэлийг урьдчилан тодорхойлж арилгах, Мобиком группийн 1500 гаруй ажилтан, Монгол орон даяарх 1.5 сая хэрэглэгч, дотоод гадаадын харилцагч байгууллагуудынхаа аюулгүй, стандартын шаардлага хангасан орчинд ажиллах, үйлчилгээ авах боломжийг бүрдүүлж, тэдний өмнө хүлээсэн үүргээ хариуцлагатай, нэр төртэйгээр биелүүлж буйн томоохон илрэл юм.

 

Чанарын удирдлагын эдгээр 3 стандартыг дагаж мөрдөхийн тулд Мобиком Корпораци нь компанийн бүхий л процесст баримт бичгийн хяналт, эрсдэлийн үнэлгээ хийж, тодорхой журам стандартыг хэрэгжүүлдэг бөгөөд үйлчилгээний чанарыг тасралтгүй сайжруулж, өндөр түвшинд барих амлалтыг хэрэглэгчдийнхээ өмнө хүлээж буйн баталгаа юм.

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.