Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/01/15-НД НИЙТЛЭГДСЭН

Б.Цэрэнлхам: КОВИД-19 эхийн сүүгээр дамжиж халдварлахгүй

Б.Билгүүн, iKon.mn
2021 оны 1 сарын 15
iKon.MN
Зураг зураг
bottles.jpg

Нялх, балчир насны хүүхдийн хооллолтын зөвлөмжийн талаар НЭМҮТ-ийн эрдэм шинжилгээний ажилтан Б.Цэрэнлхам мэдээлэл өглөө.

0-3 насны хүүхдийг нялх, балчир насны хүүхэд гэдэг.

Эхийн сүүгээр хооллолтын зөвлөмж:

  • Хүүхдийг төрсний дараах нэг цагийн дотор ангир уургаар амлуулна
  • Эхийн сүүгээр зургаан сар хүртэл нь дагнан хооллоно
  • Хүүхдийг хоёр нас хүртэл, боломжтой бол түүнээс хойш эхийн сүүгээр үргэлжлүүлэн хооллох нь сайн. 

Эхийн сүүний ач тус:

  • Хүүхдэд таргалалт үүсэх эрсдэлийг бууруулна
  • Хөхөөр хооллосон хүүхдийн IQ өндөр байдаг
  • Амьсгалын замын өвчлөл болон халдвараас сэргийлнэ
  • Харшлын өвчнөөс сэргийлнэ
  • Гэдэсний халдварт өвчнөөс сэргийлнэ
  • Хүүхдэд зориулагдсан байгалийн төгс хүнс
  • Нүдний харааг сайжруулна
  • Хүүхдийн арьсны эрүүл мэндийг хамгаална
  • Хүүхдийн айдас, түгшүүрийг бууруулна

Эхийн сүүн дэх халдварын эсрэг хамгаалал:

  • Шүүрлийн иммуноглобулин А (slgA): гэдэсний халдвараас сэргийлдэг
  • Цагаан эс: нярай болон нялх хүүхдийг халдвар, үжлээс сэргийлдэг
  • Шар сүүний уураг (лизоцим, лактоферрин): мөөгөнцөр нян, вирусийн эсрэг үйлдэлтэй
  • Олигосахаридууд: Салст бүрхэвчийн гадаргууд нян бэхлэгдэхээс хамгаална.

Сүү нь эхийг ханиад томуугаар өвчлөхөд хүүхдийг хамгаалж байдаг.

КОВИД-19 халдвар нь эхийн сүүгээр дамжиж халдварлахгүй (ДЭМБ) учраас :

  • Эх хүүхэд хоёрыг тусгаарлахгүй хамт байлгах
  • Эх хүүхдээ хөхүүлэхийн өмнө байнга гараа угаах
  • Хүүхдээ хөхүүлэх үедээ маск зүүх хэрэгтэй. 

Хүүхдийн нэмэгдэл хоол нь:

  • Өтгөн, өтгөвтөр төлөвтэй
  • Насанд нь тохирсон хэмжээтэй 
  • Зохих давтамжтай
  • Нэр төрөл нь олон байна \4-өөс их\
  • Аминдэм, эрдэсийн бэлдмэлийг нэмэлтээр уулгах
  • Аюулгүй хоол хүнс бэлтгэж өгөх хэрэгтэй гэдгийг тэрбээр зөвлөлөө. 

ВИДЕО: 

https://www.facebook.com/iKonNews/videos/233493164893319