Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/01/14-НД НИЙТЛЭГДСЭН

Г.Амартүвшин: Хуульд банкны үйл ажиллагааг тодорхой зааж, Монголбанкнаас хэрэгжүүлэх арга хэмжээг илүү хатуу болгосон

А.Төгөлдөр, iKon.mn
2021 оны 1 сарын 14
iKon.MN
Зураг зураг
mpa.mn
эрэмбэлэх:   шинэ нь эхэнд хуучин нь эхэнд

18:16 2021/01/14

Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төсөл, оюуны өмчийн тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг гишүүдийн олонх хэлэлцэх нь зүйтэй гэж үзсэн тул анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр хууль зүйн байнгын хороонд шилжүүлэв.

Хэлэлцэх асуудал дууссан тул чуулганы хуралдаан өндөрлөлөө.

16:09 2021/01/14

Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. 

Үргэлжлүүлэн Засгийн газраас өргөн мэдүүлсэн Захиргааны ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна. 

15:24 2021/01/14

ШУУД ҮЗЭХ: 

https://fb.watch/2-GhJUDOo-/

Хэлэлцэж буй хуультай холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авч байна. 

УИХ-ын гишүүн Г.Дамдинням: Эрдэнэтийн 49 хувийн луйвар бий.  Буцааж авах гэж хэдэн жил явж байгаа. Дараагийн нэг асуудал бол Дарханы хар төмөрлөгийн үйлдвэрийн концессын гэрээ. Түүнд орж ирдэг санхүүжилттэй холбоотой асуудал байгаа. Энэ нь банкуудын даварч байгаа нэг хэлбэр. 

Өөрөөр хэлбэл хадгаламж эзэмшигчдийн мөнгөөр хууль бусаар бизнес хийж, ард түмнийг тэжээдэг хэдэн үйлдвэрүүдийг идэж уугаад дуусгалаа. Энэ өөрчлөлтүүд хийгдээд банкуудын даварсан байддлыг дарж чадах уу? Хууль бус бизнес хийдэг байдлыг арилгах уу?  20 хувь болон олон нийтийн хувьцаатай болгоод хангалттай гэж үзэж байгаа юу?

УИХ-ын гишүүн Г.Амартүвшин: Зарчмын хувьд таны хэлж байгаатай ажлын хэсгийнхэн санал нэг байна. Банкуудын эзэмшлийн төвлөрлийг бууруулах нь засаглалыг сайжруулна. Засаглалыг сайжруулснаар ил тод болно. Жишээлбэл банкны тухай хуулийн зургаадугаар зүйл дээр хуульд заасан үйл ажиллагааг нь тодорхой зааж өгсөн. 

Монголбанкны авч хэрэгжүүлэх арга хэмжээ ч илүү хатуу болсон. Хэрвээ энэ хуулийн заалтыг зөрчсөн хувьцаа эзэмшигч байвал тухайн хүний хөрөнгийг хасаж тооцож,  ашиг авахгүй байх хүртэл арга хэмжээг авна. Арилжааны банкууд зөвхөн банкны үйл ажиллагаа явуулна. Бусад талаар банктай холбоогүй асуудал руу оруулахгүй байх зүйл заалттай болсон.

15:16 2021/01/14

УИХ-ын чуулганы үдээс хойших хуралдаанаар Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийж байна. 