Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/01/14-НД НИЙТЛЭГДСЭН

Д.Нарангэрэл: Дэлхийн 46 улс оронд 28 сая тун вакциныг хэрэглээд байгаа ч одоогоор коронавирусийн тархвар зүйд өөрчлөлт ороогүй

Д.Янжиндулам, ikon.mn
2021 оны 1 сарын 14
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Эрүүл мэндийн яамны ахлах шинжээч Д.Нарангэрэл коронавирусийн эсрэг вакцины талаар мэдээлэл өглөө.

Тэрбээр "Дэлхий дахинд одоогоор 232 вакцин хөгжүүлэлтийнхээ шатанд байгаа бөгөөд 172 вакцин нь эмнэл зүйн туршилтад орсон байна. Харин эмнэл зүйн туршилтаа амжилттай давсан 60 орчим вакцины хөгжүүлэлт сайн байгаа.

Тэдгээрээс Pfizer/BioNTech-ийн вакцин хамгийн анх ДЭМБ-ын яаралтай горимоор хэрэглээнд гаргах зөвшөөрлийг аваад буй. Араас нь Астра ЗенекаМодерна компани вакцинаа ДЭМБ-д бүртгүүлэх саналаа хүргүүлсэн байна.

Түүнчлэн ОХУ болон БНХАУ өөрсдийн улсад гаргасан вакцинаа өөрийн оронд болон дэлхийн нэлээд оронд хэрэглэж буй.

Одоогоор Канад, АНУ, Их Британи, Арабын нэгдсэн Эмират улс, Бахрейн, Беларусь, Аргентин, Израил зэрэг улсууд хамгийн олон хүнээ вакцинжуулаад хамруулаад байна. 

Яг өнөөдрийн байдлаар дэлхийн 46 улс оронд 28 сая тун вакциныг хэрэглэжээ. Гэсэн ч дэлхийн улс орнууд вакцин хэрэглээд сар гаруйн хугацаа болж байгаа ч коронавируст халдварын тархвар зүйн муруйд ямар нэг өөрчлөлт гараагүй байна.

Цаашид дэлхийн хүн амын 60-70 хувь нь дархлаажуулалтад хамрагдаж байж коронавирусийн тархвар зүйд өөрчлөлт орж, вакцины үр дүн гарна. Тиймээс бид вакцин хийлгэсэн хойноо ч хүн хоорондын зайгаа барьж, амны хаалт зүүх зарчим хэрэгжсээр байх юм. Энэ талаар ч ДЭМБ-аас анхааруулж буй" гэв.

ВИДЕО: (Бичлэг харагдахгүй бол ЭНДЭЭС үзэх боломжтой)

https://www.facebook.com/191166414402268/videos/684420968899046

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.