Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/01/14-НД НИЙТЛЭГДСЭН

2020 онд авто тээврээр тээсэн ачаа хамгийн их буурчээ

Б.Билгүүн, iKon.mn
2021 оны 1 сарын 14
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Улсын хэмжээнд бүх төрлийн тээврээр 2020 онд 60.3 сая тонн ачаа тээвэрлэсэн нь өмнөх оноос 8.7 (12.6%) сая тонноор буурсан болохыг Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ.

Энэхүү бууралтад авто тээврээр тээсэн ачаа 10.4 (25.4%) сая тонноор буурсан нь голлон нөлөөлжээ.

Авто замын тээвэр

Авто тээврээр 2020 онд 30.5 сая тонн ачаа, давхардсан тоогоор 124.1 сая хүн тээвэрлэсэн нь өмнөх оноос тээсэн ачаа 10.4 (25.4%) сая тонн, зорчигчид 44.3 (26.3%) сая хүнээр тус тус буурсан байна.

Ачаа тээврийн бууралтад уул уурхайн бүтээгдэхүүний тээвэрлэлт 6.8 сая тонн буюу 20.2 хувиар, зорчигч тээврийн хувьд нийслэлийн тээврээр зорчигчид (давхардсан тоо) 40.4 (26.5%) сая хүнээр буурсан нь нөлөөлжээ.

Харин 2020 оны дөрөвдүгээр улиралд, авто замын тээврээр тээсэн ачаа өмнөх улирлаас 3.2 (34.5%) сая тонноор өсөж, зорчигчид 11.2 (30.0%) сая хүнээр буурав.

Төмөр замын тээвэр

Төмөр замын тээврээр 2020 онд 29.8 сая тонн ачаа тээвэрлэсэн нь өмнөх оноос 1.7 (6%) сая тонноор өсжээ.

Агаарын тээвэр

Агаарын тээврээр 2020 онд 2.5 мянган тонн ачаа тээвэрлэсэн нь өмнөх оноос 3.2 (56%) мянган тонноор буурсан аж.