Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/01/14-НД НИЙТЛЭГДСЭН

Нийслэлийг тойрсон баталгаат бус замуудад цагдаагийн байгууллагаас хяналт, шалгалтын пост нэмэлтээр ажиллуулж эхэлжээ

Д.Янжиндулам, ikon.mn
2021 оны 1 сарын 14
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Цагдаагийн байгууллагаас коронавируст цар тахалтай тэмцэх, урьдчилан сэргийлэх чиглэлээр авч хэрэгжүүлж буй арга хэмжээг ЦЕГ-ын Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны дарга Н.Лхагвасайхан танилцуулав.

Тэрбээр “Цагдаа, дотоодын цэргийн байгууллагаас 2020 оны арваннэгдүгээр сарын 11-ний өдрөөс 2020 оны арванхоёрдугаар сарын 23-ны өдрийг хүртэл хугацаанд цар тахлын  эрсдэлийг бууруулах чиглэлээр 52 ангийн 9,000 гаруй алба хаагч өдрийн хоёр ээлжээр тасралтгүй үүрэг гүйцэтгэсэн нэмэлтээр ДХИС, НОБГ болон олон нийтийн цагдаа гээд нэлээд олон байгууллага хамтран ажилласан.

2021 оны нэгдүгээр сарын 11-нд Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдалд шилжсэнээс хойш өнөөдрийн байдлаар цагдаагийн байгууллагын 5,000 гаруй алба хаагч үүрэг гүйцэтгэж байна.

Цагдаагийн байгууллагын алба хаагчид хорио цээрийн дэглэм зөрчин баталгаат болон баталгаат бус замаар зорчиж буй иргэдийн үйлдлийг таслан зогсоох зорилгоор нийслэлийг тойрсон баталгаат бус замууд дээр хяналт, шалгалтын пост нэмэлтээр ажиллуулж байна.

Мөн өнөөдрөөс нэгдүгээр сарын 16-ны өдрийн 23:00 цаг хүртэл БЗД-ийн 17 дугаар хороонд хөл хорио тогтоохоор болсон. Үүнд цагдаагийн байгууллага хүч хэрэгслээ тооцон, алба хаагчид үүрэг гүйцэтгэн ажиллана.

Үүнтэй холбоотойгоор тус хорооны өрх бүрийн нэг иргэнээс шинжилгээ авах зарчмаар нийт 11,000 иргэнийг шинжилгээнд хамруулна.

Түүнчлэн БГД-ийн 4 дүгээр хорооны нутагт байрлах Ханбүргэдэй их дэлгүүрийг тойрсон 17 байрны иргэдээс нэг өрх, нэг иргэн гэсэн зарчмаар явуулын багууд явж шинжилгээ авна.

Улсын хэмжээний тусгаарлан ажиглах 30 байранд Монголын 1,615, гадаадын 33 буюу нийт 1,648 иргэнийг дэглэм сахиулахаар цагдаагийн алба хаагчид үүрэг гүйцэтгэж байна” гэсэн мэдээлэл өглөө.

ВИДЕО: 

https://www.facebook.com/iKonNews/videos/684420968899046