Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/01/14-НД НИЙТЛЭГДСЭН

"Өчигдөр шинээр илэрсэн тохиолдлуудаас хавдартай иргэний биеийн байдал маш хүнд байна"

Д.Янжиндулам, ikon.mn
2021 оны 1 сарын 14
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Коронавирусийн халдвар аваад эмчлэгдэж байгаа хүмүүсийн биеийн байдлын талаар ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа мэдээлэв.

Тэрбээр "Өнгөрсөн 24 цагийн хугацаанд ХӨСҮТ-өөс 16 хүн эмчлэгдэж, дараагийн шатны ажиглалт руу буюу Хан-Уул дүүргийн 300 ортой эмнэлэг рүү шилжлээ.

Өнөөдрийн байдлаар нийт 559 хүн эмчилгээнд байгаа. Тодруулбал,

ХӨСҮТ-д 244 хүн эмчлэгдэж байгаагаас,

  • Хөнгөн-184
  • Хүндэвтэр-53
  • Хүнд-6
  • Маш хүнд-1 хүн байна. Маш хүнд байгаа нэг иргэн нь хавдрын оноштой бөгөөд коронавирусийн халдварт өртсөн нь өчигдөр батлагдаж, ХӨСҮТ-д ирсэн бөгөөд одоогоор эрчимт эмчилгээний тасагт маш хүнд байдалтай байна.

Цэргийн төв эмнэлэгт-175 хүн эмчилгээнд байгаагаас,

  • Хөнгөн-134
  • Хүндэвтэр-34
  • Хүнд-6
  • Маш хүнд-1 хүн байна.

Хан-Уул дүүргийн 300 ортой эмнэлэгт 140 хүн байгаа бөгөөд бүгдийнх нь биеийн байдал хөнгөн байна" гэв.

ВИДЕО: (Бичлэг харагдахгүй бол ЭНДЭЭС үзэх боломжтой)

https://www.facebook.com/iKonNews/videos/684420968899046

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.