Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/01/14-НД НИЙТЛЭГДСЭН

Улаанбаатар хотод гарсан коронавируст халдварын 10 голомтын гурав нь өндөр идэвхжилтэй байгааг сануулав

Д.Янжиндулам, ikon.mn
2021 оны 1 сарын 14
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

Улаанбаатар хотод гараад буй коронавируст халдварын 10 голомтоос гурав нь өндөр идэвхжилтэй байгааг ЭМЯ-ны ахлах шинжээч Д.Нарангэрэл хэллээ.

Тэрбээр “Улаанбаатар хотын хувьд, коронавируст халдварын нийт 10 голомтоос гурав нь өндөр идэвхжилтэй байна.

Өнгөрсөн хугацаанд улсын хэмжээний коронавирус илрүүлэх оношилгооны цэгээр 665,451 хүн үйлчлүүлжээ. Энэ нь нийт хүн амын 21 гаруй хувь нь коронавирусийн халдварыг илрүүлэх үзлэг шинжилгээнд хамрагдсан үзүүлэлт юм.

Өнгөрсөн 24 цагийн хугацаанд эрүүл мэндийн 2,300 гаруй ажилтан халдварын голомтуудыг цомхтгох арга хэмжээнд оролцон ажилласан. Мөн нийслэлд халдварын тохиолдол гарсаар байгаатай холбоотойгоор ЗӨСҮТ-ийн хариу арга хэмжээний баг нийслэлийн 10 объектын 897 метр квадрат талбайд голомтын эцсийн халдваргүйжүүлэлт хийсэн байна.

Түүнчлэн ЗӨСҮТ-ийн авто лаборатори Өмнөговь аймгийн Гашуунсухайт боомтын уртын тээврийн 563 жолоочид өчигдөр шинжилгээ хийхэд бүгдээс нь коронавирус илрээгүй. Мөн хугацаанд 2,426 эрүүл мэндийн ажилтанд шинжилгээ хийхэд бүх шинжилгээ сөрөг гарлаа.

Эрүүл мэндийн байгууллагын тусгай дугаарын 7 утсанд 938 иргэн хандаж, зөвлөмж зөвлөгөө авсан байна” гэсэн мэдээлэл өгөв.

ВИДЕО:  (Бичлэг харагдахгүй бол ЭНДЭЭС үзэх боломжтой)

https://www.facebook.com/iKonNews/videos/684420968899046

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.