Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/01/14-НД НИЙТЛЭГДСЭН

Эрүүл мэндийн салбарын 624 мэргэжилтнийг ариутгагчийн сургалтад хамруулжээ

А.Намуун, iKon.mn
2021 оны 1 сарын 14
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

“Короновируст халдвар /COVID-19/-ын үед ажиллах ариутгагч бэлтгэх” сургалтыг 2021 оны 1 дүгээр сарын 7-13-ны өдрүүдэд цахимаар зохион байгуулж 21 аймгийн нэгдсэн эмнэлэг, сумын эрүүл мэндийн төв, өрхийн эрүүл мэндийн төвөөс тус бүр 2, зарим хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагаас нийт 624 мэргэжилтэн хамрагджээ.

Уг сургалтыг халдварт өвчин судлалын үндэсний төвийн мэргэшсэн багш нар удирдан  явуулж халдваргүйжүүлэлт, ариутгал, ашиглах техник хэрэгсэл, халдвараас сэргийлэх арга хэмжээ, эрүүл мэндийн ажилтныг  халдвараас сэргийлэх, эмнэлгийн орчны цэвэрлэгээ, халдваргүйжүүлэлт, автомашинд халдваргүйжүүлэлт хийх, түгээмэл хэрэглэдэг гадаргуу  халдваргүйжүүлэх бодис хэрэглэх, найруулах арга зэрэг сэдвүүдээр хичээл заасан байна.

Сургалтад хамрагдсан мэргэжилтнүүд хэвтүүлэн эмчлэх тасгийн бүтэц үйл ажиллагаа, ногоон, шар, улаан бүсэд ажиллах журам, халдварын сэргийлэлт хяналтын талаар ч мэдээлэл авч, КОВИД-19 цар тахлын халдварын үед шуурхай хариу арга хэмжээний багт ажиллах ур чадварыг эзэмшив.

Өмнө нь 2020 оны 12 дугаар сарын 1-14-ний өдрүүдэд ЭМЯ болон нийслэлийн эрүүл мэндийн газрын харьяа байгууллагын 60 мэргэжилтэнг “Короновируст халдвар /COVID-19/-ын үед ажиллах ариутгагч бэлтгэх” сургалтад хамруулсан бөгөөд энэхүү сургалт нь цаашид үргэлжлэн зохион байгуулагдах юм.