Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/01/14-НД НИЙТЛЭГДСЭН

Жэрэс олон улсын Төрийн Бус Байгууллагын Монгол дахь Төлөөлөгчийн газарт дараах ажлын байрыг нээлттэй зарлаж байна

СУРТАЛЧИЛГАА
2021 оны 1 сарын 14
Сурталчилгаа

Ажлын байр: Зах зээлийн үйл ажиллагаа хариуцсан ажилтан

Үндсэн үүрэг: Зах зээлийн үйл ажиллагаа хариуцсан ажилтан нь Жэрэс Монгол Олон Улсын Байгууллагын хэрэгжүүлж буй “Дулаан шийдэл” төслийн хүрээнд Улаанбаатар хотын гэр хороололд дулаалгын зах зээлийн механизмын зохицуулалтыг зохион байгуулах, төсөл хэрэгжүүлэгч байгууллагууд болон оролцогч талуудтай хамтран ажиллах, уялдаа холбоог хангах үндсэн үүрэгтэй. Мөн дулаалгын шийдэл, шинэ бүтээгдэхүүн боловсруулах, иргэдэд сурталчлан таниулах, хэрэглэгчдийн мэдээллийг бүртгэх, тоон болон чанарын мэдээлэлд анализ хийх юм. Зах зээлийн үйл ажиллагаа хариуцсан ажилтан нь Төслийн баг болон төсөл хэрэгжүүлэгч байгууллагуудтай нягт хамтран ажиллана.

Баримтлах шалгуур үзүүлэлтүүд:

Боловсрол

  • Бизнесийн удирдлага, эсвэл ижил төстэй чиглэлээр Бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй.
  • Монгол, Англи хэлний бичгийн болон ярианы өндөр түвшний чадвартай

Туршлага

  • Улаанбаатар хотын дулаалгын зах зээлийн талаар сайн ойлголттой
  • Ижил төстэй салбарт хамгийн багадаа 2 жил ажилласан ажлын туршлагатай

Давуу тал болно:

  • Банк болон санхүүгийн байгууллагуудын талаар мэдлэгтэй
  • Бүртгэл, мэдээллийн систем дээр ажиллаж байсан
  • Ногоон барилга, барилгын эрчим хүчний хэмнэлтийн талаар ажиллаж байсан туршлагатай
  • Хөгжлийн салбарт, ялангуяа эмзэг бүлгийн иргэдтэй ажиллаж байсан

Ажлын байрны зар, ажлын байранд шаардагдах ажил үүргийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл авах бол дараах линкээс авна уу.

https://www.facebook.com/geresmongolia2010/

Холбоо барих:

Намтар (Curriculum Vitae), Ажлын байрыг горилох хүсэлт (Letter of Motivation)-ийг Англи хэл дээр бэлтгэн 2021 оны 1 дүгээр сарын 18-ны дотор mongolia@geres.eu гэсэн и-мэйл хаягаар ирүүлнэ үү.

 
ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.