Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/01/13-НД НИЙТЛЭГДСЭН

"УОК зөвшөөрвөл Баянхонгороос Улаанбаатарт гацсан иргэдээ тусгай үүргийн автобусаар авна"

А.Намуун, iKon.mn
2021 оны 1 сарын 13
iKon.MN
Зураг зураг
Эх сурвалж: Баянхонгор аймгийн онцгой комисс

Баянхонгор аймгийн Онцгой комиссын тавдугаар хуралдаан өнөөдөр болж Улаанбаатар хотод саатсан иргэдээ татан авах асуудлыг авч хэлэлцжээ.

Аймгийн Онцгой комиссоос тодорхой хүндэтгэх шалтгааны улмаас Улаанбаатар хотод саатсан иргэдээ татан авах талаар албан бичгийг Нийслэлийн Онцгой комисст хүргүүлэхээр тогтсон байна.

Хэрэв Улсын Онцгой комисс, Нийслэлийн Онцгой комиссоос зөвшөөрвөл PCR шинжилгээ өгсөн иргэдээ тусгай үүргийн автобус илгээж, орон нутагтаа татан авах шийдэлд хүрчээ.

 

Эх сурвалж: Баянхонгор аймгийн Онцгой комис