Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/01/13-НД НИЙТЛЭГДСЭН

СУДАЛГАА: Халдвартай хүн зай барихгүйгээр олон нийтийн газраар явбал 5 өдөрт 2.5 хүнд, 30 өдөрт 426 хүнд халдвар тараах эрсдэлтэй

Н.Урантулга, iKon.mn
2021 оны 1 сарын 13
iKon.MN

Коронавирусийн халдвар агаар дуслын замаар дамждаг учраас хүн хоорондын зайг баримтлах нь чухал болохыг НЭМҮТ-ийн эрдэм шинжилгээний ажилтан А.Бүүвэйдулам хэллээ.

Үргэлжлүүлэн тэрбээр "Халдвартай хүн ярих, найтаах, дуулах гэх мэтээр амьсгалах тоолон халдвартай шүлс, дусланцрууд тухайн орчинд цацагдаж байдаг. Хамгийн холдоо 2 метр зайд цацагддаг учраас зай барих нь чухал юм. 1.5-2 метр зай барих нь халдвар авахаас сэргийлнэ.

 
ЭМЯ
Судалгааны үр дүнгээс харвал халдвартай хүн зай барихгүйгээр олон нийтийн газраар явбал 5 өдөрт 2.5 хүнд, 30 өдөрт 426 хүнд халдвар тараах эрсдэлтэй. Харин зайгаа барьж явбал 5 өдөрт 0.625 хүнд, 30 хоногт 2.5 хүртэлх хүнд халдвар тараах магадлалтай.

НЭМҮТ-ийн 2020 оны 6-8 дугаар сард хийсэн судалгааны үр дүнгээс иргэд хаана зай бариих дадлыг сайн мөрдөж, хаана дадал болж чадахгүй байгааг харцгаая. Шаардлага тавьдаг газар иргэд илүү сайн зай барьж байгааг эндээс харж болно.

 
ЭМЯ

Мөн хот хөдөөд зай барих дадал өөр өөр байгаа бөгөөд хөдөөд хүн амын нягтаршил бага тул зай барих дадал илүү хэрэгжиж байна.

 
ЭМЯ
Хаана, хэрхэн зай барих вэ?
 
ЭМЯ
 
ЭМЯ
 
ЭМЯ
 
ЭМЯ

ВИДЕО ҮЗЭХ: /2021.01.13/

https://fb.watch/2_oq4QKXB6/