Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/01/13-НД НИЙТЛЭГДСЭН

"Батлагдсан тохиолдолтой 1.5 метрээс дотогш зайд 15 минутаас дээш хугацаанд уулзсан хүмүүсийг ойрын хавьтал гэж үздэг"

Д.Янжиндулам, ikon.mn
2021 оны 1 сарын 13
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Эрүүл мэндийн яамнаас коронавируст халдвартай холбоотойгоор мэдээлэл зөвөлгөө өгч байна.

ШУУД ҮЗЭХ: /2021.01.13/

https://fb.watch/2_oq4QKXB6/

"Халдвар авсан хүн эмнэл зүйн шинж тэмдэг илрэхээс өмнөх 24-48 цагт вирусийг маш идэвхтэй ялгаруулдаг"

ХӨСҮТ-ийн халдвар судлаач Д.Оюунгэрэл “Хавьтлын илрүүлэг тандалт гэдэг нь халдвар хүн амын дунд дамжин тархахаас урьдчилан сэргийлж, халдварт өртсөн байж болзошгүй хүмүүсийг тодорхойлох үнэлэх үйл ажиллагааг хэлдэг.

Ойрын хавьтал болон хоёр дахь хавьтлыг тухайн вирусийн онцлог, шинж чанартай уялдуулж гаргаж ирдэг. Коронавирусийн халдвар авсан хүн эмнэл зүйн шинж тэмдэг эхлэхээс өмнөх 24-48 цагийн хугацаанд вирусийг гадаад болон дотоод орчинд маш идэвхтэй ялгаруулж байдаг.

Энэхүү онцлогтой уялдуулж, шинж тэмдэг илэрхээс өмнөх хоёр хоног болон илэрснээс хойших 14 хоногийн хугацаанд батлагдсан тохиолдолтой 1.5 метрээс дотогш зайд 15 минутаас дээш хугацаанд уулзсан хүмүүсийг ойрын хавьтал гэж үзээд байгаа юм" гэв.

"Ойрын хавьтлуудад авах арга хэмжээний ард маш том баг ажилладаг"

Үргэлжлүүлэн "Монгол Улсад 2020 оны арваннэгдүгээр сарын 11-ний өдөр хүн амын дунд халдвар бүртгэгдсэн. Үүнээс хойш ойрын хавьтал 3,200 гаруй, хоёр дахь хавьтал 21,000 гаруй иргэнийг тандалт, судалгаагаар тогтоосон байна.

Ойрын хавьталд авах арга хэмжээний ард маш том баг ажилладаг бөгөөд 24 цагийн дотор маш яаралтайгаар илрүүлэх, тусгаарлах ажил хийгддэг. Дараа нь ажиглан тусгаарлах байранд 7 хоног ажиглаж, мөн гэрийн ажиглалтад 7 хоног байлгадаг.

Тусгаарлах хугацаанд тухайн хавьталд ямар нэг эмнэл зүйн шинж тэмдэг илрэхгүй, вирус илрээгүй тохиолдолд гэрийн ажиглалтад шилжүүлдэг.

Хоёр дахь хавьтал гэдэг нь тухайн батлагдсан тохиолдлын ойрын хавьталтай уулзсан хүнийг хэлдэг. Тухайн хүмүүсийг ч гэрээр 14 хоногийн хугацаанд ажиглан тусгаарлаж, танддаг.

Иргэд халдвартай иргэний хавьтал болохгүйн тулд хариуцлагатай байж, олон нийтийн газраар явахгүй байж амны хаалт тогтмол зүүхийг анхааруулж байна” гэв.