Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/01/13-НД НИЙТЛЭГДСЭН

СУДАЛГАА: Албан бус хөдөлмөр эрхлэгчдийн орлого хатуу хөл хорионы үед 97%-аар буурчээ

Б.Билгүүн, iKon.mn
2021 оны 1 сарын 13
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

COVID-19 цар тахлын улмаас өндөржүүлсэн бэлэн байдал зарласан энэ үед албан бус хөдөлмөр эрхлэгчдийн нөхцөл байдал хүндхэн байгаа билээ. 

Тэгвэл албан бус хөдөлмөр эрхлэгчдийн одоогийн нөхцөл байдал, хөл хорионы үед тэдний амьдралд гарсан өөрчлөлт, хөл хорионы үед төрөөс авч хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагааны талаарх санал бодлыг тодорхойлсон “Хатуу хөл хорионы үеийн албан бус хөдөлмөр эрхлэгчдийн нөхцөл байдлын судалгаа”-г SICA судалгааны байгууллагаас хийжээ. 

Улаанбаатар хотын есөн дүүрэгт амьдардаг албан бус хөдөлмөр эрхэлдэг иргэд судалгаанд хамрагдсан аж.

Албан бус хөдөлмөр эрхлэгч: Албан ёсны бүртгэл, нийгмийн хамгаалалд бүрэн хамрагдаагүй, аж ахуй эрхлэх зохион байгуулалтын хэлбэрт ороогүй, хөдөө аж ахуйн бус бөгөөд хуулиар хориглоогүй ажил, үйлчилгээ эрхэлж буй иргэдийг хамруулна. 

Тус судалгааны үр дүнгээс онцолбол: 

  • Албан бус хөдөлмөр эрхлэгчдийн орлого хатуу хөл хорионы үед 97 хувиар буурсан. 
  • Судалгаанд хамрагдсан дөрвөн албан бус хөдөлмөр эрхлэгч тутмын гурав нь түрээсийн төлбөр төлдөг байна. Хөл хорионы үед 40 орчим хувь нь түрээсийн төлбөрөө түрээслэгчтэйгээ ярилцаад хойшлуулсан бол 30 хувь нь огт төлөөгүй, хугацаа хэтрэлттэй байгаа гэж хариулжээ.
  • Судалгаанд оролцогчдын 61.6 хувь нь зээлтэй байгаа бол тэдгээрийн 55.7 хувь нь хатуу хөл хорионы үед зээлээ төлж чадахгүй нөхцөлд орсон. 
  • Албан бус хөдөлмөр эрхлэгчид хамгийн багадаа зургаан жил үйл ажиллагаа явуулсан байсан бөгөөд гэр бүлээр хамтран ажиллах нь түгээмэл байна.
  • Судалгаанд оролцогчдын 40 орчим хувь нь өөрөөсөө гадна дунджаар дөрвөн ажилтан ажиллуулж байжээ. Хатуу хөл хорионы үед ажилтнуудаа цалингүй амраасан тохиолдол их байна.
  • Зээлийн хүүг бууруулах, зээл төлөлтийг хөнгөрүүлэх, түрээсийн төлбөрт хөнгөлөлт, зохицуулалт хийх зэрэг туслалцаа дэмжлэгийг төр засгаас илүүтэй хүсэж байгаагаа илэрхийлжээ.