Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/01/13-НД НИЙТЛЭГДСЭН

General Motors нисдэг таксины төслөө танилцууллаа

Р.Түвшин, iKon.mn
2021 оны 1 сарын 13
iKon.MN
Зураг зураг

АНУ-ын автомашин үйлдвэрлэгч General Motors компани өчигдөр ирээдүйд үйлдвэрлэх нисдэг таксины төслөө CES виртуал үзэсгэлэнгийн үеэр танилцууллаа.

VTOL (Vertical take-off and landing) нь эгц босоо чиглэлд хөөрөх, газардах боломжтой, нэг хүний суудалтай, автомат жолоодлоготой дрон юм. Хот дотор барилгын дээвэр хооронд нисэх зориулалттай VTOL нь 90 км/цаг хүртэл хурдлах чадвартай, 90kW хүчтэй мотортой, GM Ultium батарейгаар тэжээгддэг байх гэнэ.

General Motors компанийн ерөнхий дизайнер Майк Симкои VTOL-ийг “Хот дотрох агаарын тээврийн Кадиллак” гэж тодорхойлжээ.

Тэр бас агаарын таксигаа удахгүй бодитоор харуулахаа амласан байна.

 Өмнө нь Toyota Motor, Hyundai Motor, Geely Automobile зэрэг компаниуд өөр өөрийн агаарын тээврийн хэрэгслийн концепцийг танилцуулж байв.

Эх сурвалж: Reuters