Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/01/13-НД НИЙТЛЭГДСЭН

Манай улсад хүүхэд коронавирусийн халдвараар өвчлөх нь бусад орнуудтай харьцуулахад өндөр байна

Г.Номин, iKon.mn
2021 оны 1 сарын 13
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Дэлхий нийтэд хүүхэд халдвар авах нь харьцангуй бага байсан ч сүүлийн 17, 18 хоногийн хугацаанд буюу Их Британид мутацид орсон коронавирусийн халдвар гарснаас хойш хүүхдийн өвчлөл нэмэгдэх болсныг ЭМЯ-ны ахлах шинжээч Д.Нарангэрэл хэллээ.

Тэрбээр "АНУ-д сүүлийн нэг сард шинээр өвчилсөн хүмүүсийн 23 хувь нь бага насны хүүхэд байна гэсэн судалгааны дүн гарсан байна.

Манай орны хувьд хүүхдийн өвчлөл бусад орнуудтай харьцуулахад өндөр байгаа. Энэ нь уламжлалт гэр, хооллолтын соёл, хоорондоо зай барьдаггүй, гэр бүлийн хүрээнд халдвар их гарч байгаатай холбоотой гэсэн дүгнэлт байна. Бусад орнуудад гэр бүлийн хүрээнд халдвар тарахдаа дунджаар 2.5 хүн халдвар авч байгаа бол манайд хамгийн багадаа гэр бүлийнхээ 4 гишүүнд, хамгийн ихдээ 10 хүнд халдвар тараасан жишээ байгаа" гэв.

Үргэлжлүүлэн ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "Нийт халдвар авсан хүмүүсийн 10 орчим хувь нь 0-10 насны хүүхэд бөгөөд хүүхдүүд гэр бүлээсээ халдвар авч байна. Өчигдөр гэхэд 10 ам бүлтэй айлын бүх хүн халдвартай нь батлагдлаа. Эхлээд тухайн гэр бүлийн 2 хүн халдвар авч, давтан шинжилгээгээр бусад 8 гишүүнээс нь халдвар илэрсэн" гэдгийг нэмж хэлэв.

ВИДЕО: (Бичлэг харагдахгүй бол ЭНДЭЭС үзэх боломжтой)

https://www.facebook.com/iKonNews/videos/430491254659214

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.