Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/01/13-НД НИЙТЛЭГДСЭН

С.Сүнчин: Эмнэлгийн хог хаягдлын цуглуулалт, тээвэрлэлт, устгах зааврыг зөрчсөн 87 зөрчлийг илрүүлсэн

Д.Янжиндулам, ikon.mn
2021 оны 1 сарын 13
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Эрүүл мэндийн яамны өнөөдрийн хэвлэлийн хуралд МХЕГ-ын ЭМБСХГ-ын дарга С.Сүнчин оролцож, Мэргэжлийн хяналтын байгууллагын хяналт, шалгалтын мэдээллийг танилцуулав.

Тэрбээр “Бүх нийтийн бэлэн байдлын зэрэг бууруулж Өндөржүүлсэн бэлэн байдалд шилжсэн хугацаанд нийт 265 тусгаарлах байранд хяналт, шалгалт хийж 484 зөрчлийг илрүүлэн 261 зөрчлийг газар дээр нь арилгууллаа.

Мөн БЗД-ийн нутагт байрлах Вэн Зөү, Тэмүүжин болон БГД-т орших Оффис, Леон, Чингэлтэй дүүргийн Кентавр зэрэг тусгаарлан ажилах байрнаас 17 тохиолдол батлагдаж, тэдгээрийг ХӨСҮТ-д шилжүүлсэн.

Энэ хугацаанд Мэргэжлийн хяналтын байгууллага нийт 1,247 эрүүл мэндийн байгууллагын бэлэн байдалд хяналт, шалгалт хийж ажилласан. Ингэхдээ 1,818 зөрчил илрүүлж, 880 зөрчлийг газар дээр нь арилгууллаа.

Мөн эмнэлгийн хог хаягдлын цуглуулалт, тээвэр, устгах заавар зөрчсөн 87, устгалын сав хүргэлцээгүй 56 зэрэг нийт 101 зөрчил илрүүлэв.

Эмнэлгүүдэд нийтдээ 42 заалт бүхий 88 албан шаардлага, 2,926 заалт бүхий 404 зөвлөмжийг хүргүүлсэн бөгөөд хяналт шалгалтыг үргэлжлүүлж байна" гэв.

"Шинжилгээ авах цэгүүдээс аюултай хог хаягдлын цуглуулалттай холбоотой 60 зөрчил илрүүлэн арилгуулжээ"

Үргэлжлүүлэн "Түүнчлэн улсын хэмжээнд давхардсан тоогоор 694 коронавирусийн шинжилгээ авах түр цэгт шалгалт хийлээ. Хяналт шалгалтаар 469 зөрчил илрүүлэн арга хэмжээ авсан.

Үүнээс,

  • Эрүүл ахуйн нөхцөл шаардлага хангаагүй 159,
  • Иргэдийн зай барих, халуун хэмжилт хийгээгүй 156,
  • Халдваргүйжүүлэлттэй холбоотой 33,
  • Аюултай хог хаягдлын цуглуулалттай холбоотой 60 зөрчил зэргийг илрүүлж арилгуулаад байна" гэдгийг нэмж хэлэв.

ВИДЕО: (Бичлэг харагдахгүй бол ЭНДЭЭС үзэх боломжтой)

https://www.facebook.com/iKonNews/videos/430491254659214