Мэргэжлийн хяналтын ерөнхий газаас ундны усны эх үүсвэрийн 850 объектын аюулгүй байдалд хяналт, шалгалт хийж 1,993 дээж авсан байна. Ингэхэд 45 дээж нь стандартын шаардлага хангаагүй болох нь тогтоогджээ.
Энэ талаар МХЕГ-ын ЭМБСХГ-ын дарга С.Сүнчин өнөөдрийн хэвлэлийн хурлын үеэр “Өндөржүүлсэн бэлэн байдалд шилжсэн хугацаанд ундны усны эх үүсвэрийн 850 объектын аюулгүй байдалд хяналт, шалгалт хийж 1,993 дээж авсан. Ингэхэд 45 дээж нь стандартын шаардлага хангаагүй болох нь тогтоогдсон. Үүнд улсын байцаагчийн дүгнэлт гарган ажилласан” хэмээн хэлсэн юм.
Үргэлжлүүлэн тэрбээр “Мөн хугацаанд нийт 2,290 объектын 1.1 сая метр квадрат талбайд голомтын эцсийн халдваргүйжүүлэлт хийхэд хяналт тавин ажиллалаа.
Үйл ажиллагааг нь хориглож хязгаарласан сургалтын болон үзвэр үйлчилгээ, худалдааны нийт 19,283 байгууллагад шалгалт хийхэд 10,019 зөрчил илрүүлсэн” гэдгийг нэмж хэллээ.
ВИДЕО: (Бичлэг харагдахгүй бол ЭНДЭЭС үзэх боломжтой)