Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/01/13-НД НИЙТЛЭГДСЭН

"Оффшор бүс, гадаад улсад хууль бус хөрөнгө, орлогоо байршуулсан иргэдтэй холбоотой хэргийг мөрдөн шалгаж байна"

Б.Бадамгарав, IKon.mn
2021 оны 1 сарын 13
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

УИХ-ын гишүүн Сү.Батболдод эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж буй эсэхийг прокурорын байгууллагаас тодрууллаа.

Нийслэлийн прокурорын газрын Ерөнхиий прокурорын орлогч Ц.Насанбат "УИХ-ын гишүүн Сү.Батболдтой холбоотой эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж байгаа хэрэг байхгүй. ПАНАМ-ын баримт бичигтэй холбоотойгоор оффшор бүс, гадаад улс оронд хууль бус хөрөнгө, орлогоо байршуулсан иргэдтэй холбоотой хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа буюу хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулж байгаа. Уг баримт бичигт дурдагдсан 23 иргэн, төрийн албан хаагчтай холбоотой асуудал шалгагдаж байгаа" гэлээ.

Түүнчлэн тэрбээр гадаад улсаас хууль бус хөрөнгө татах ажиллагааны талаар "Гадаад орнуудаас хууль бус хөрөнгө,орлогыг татах ажиллагаа нь Монгол Улсын үндэсний хууль тогтоомж, нэгдэн орсон олон улсын гэрээ, конвенц болон эрх зүйн харилцан туслалцаа үзүүлэх хоёр талт гэрээний хүрээнд шийдвэрлэгдэх боломжтой. Энэ хүрээнд асуудал шийдвэрлэгдэнэ" гэв.

ВИДЕО:

https://fb.watch/2_3tysizHR/