2021/03/07
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,849.34₮
B30
УЛААНБААТАР
|
-11°
B30
УЛААНБААТАР
|
-10°
B30
УЛААНБААТАР
|
-7°
06:00
S29
-11°
07:00
S31
-11°
08:00
S30
-11°
09:00
S30
-9°
10:00
S30
-5°
11:00
S30
-2°
12:00
S30
13:00
S30
14:00
S32
15:00
S32
16:00
S32
17:00
S32

БЗД-ийн 9, 17 дугаар хороонд БГД-т хэрэгжүүлсэнтэй адил илрүүлэг, шинжилгээ хийх ажлыг өнөөдрөөс эхлүүлжээ

Г.Номин, iKon.mn
2021 оны 1 сарын 13
iKon.MN
Зураг
Гэрэл зургийг mpa.mn

БГД-ийн 5, 6 дугаар хорооны 20 гаруй мянган хүнийг шинжилгээнд хамруулж 8 тохиолдол, хамрах хүрээг өргөжүүлж, 4 дүгээр хороог шинжилгээнд хамруулахад халдварын 6  тохиолдлыг илрүүлсэн. Үүнтэй адил илрүүлгийн арга хэмжээг БЗД-ийн 9, 17 дугаар хороонд явуулна гэдгийг ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа хэллээ. 

Тэрбээр “Ачтан эмнэлгийн голомт гэр бүлийн, цаашлаад орцны, хөрш айлуудын гэсэн хэлбэрээр үргэлжилж байгаа бөгөөд одоогийн байдлаар тус голомтод нийт 48 тохиодол бүртгэгдээд байна. Үүнээс 22 нь эмнэлгийн ажилчид бол 26 нь бусад хүмүүс байгаа юм. Таван орон сууцанд халдвар гараад байгаа бөгөөд батлагдсан тохиолдлуудын ойрын хавьтлыг ажиглан тусгаарлах байранд тусгаарласан.

БЗД-ийн 17 дугаар хороонд дөрвөн гэр бүлийн 10 гаруй хүн өвчилсөн идэвхтэй голомт бүртгэгдээд байгаа. Түүнээс үргэлжлэн 9 дүгээр хороонд халдвар гарсан. Үүнтэй холбогдуулан БЗД-ийн 17 дугаар хороонд БГД-ийн 5, 6 дугаар хороонд хийсэнтэй адил илрүүлэг, шинжилгээ хийх ажлыг өнөөдрөөс зохион байгуулж байна.

Шинээр үүссэн голомттой холбоотой олон ажилтантай ААН-үүд байгааг танилцуулъя.

  • “Алтан жолоо импекс” компанийн нэг ажилтан халдварт өртсөн учраас тус компанийн төв оффист ажиллаж байсан хүмүүсийг шинжилгээнд хамруулж, 47 хүнийг тусгаарлан, хяналт тандалт хийж байна.
  • БЗД-ийн 17 дугаар хорооны 3 ажилтан өвчилсөн учраас тус хорооны ажилчдыг тусгаарлах, шинжлэх үйл ажиллагаа зохион байгуулагдаж байгаа.
  • Харуул хамгаалалтын “Дөрвөн бэрх”, “Цаст” компаниудын ажилтнаас халдвар илэрсэн. Тиймээс эдгээр компаниудад ажилладаг 6-10 хүнийг тусгаарласан.

Хаанаас ч халдвар илрэх эрсдэлтэй байгаа үед ард иргэд маань халдвар хамгааллын дэглэмээ чанд мөрдөөрэй" хэмээн хэллээ.

ВИДЕО: /2021.01.13/ (Бичлэг харагдахгүй бол ЭНДЭЭС үзэх боломжтой)

https://www.facebook.com/iKonNews/videos/430491254659214
ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.
x