Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/01/13-НД НИЙТЛЭГДСЭН

Н.Эрдэнэхүү: Шинэчлэгдсэн хуулийн дагуу ХСҮТ өндөр өртөгт хэрэгслийн иргэн төлөх 25%-ийг авахгүй болсон

Б.Даваабазар, iKon.mn
2021 оны 1 сарын 13
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

Өндөр өртөгт хэрэгслийн иргэн төлөх 25%-ийн төлбөрийг авахгүй болсныг Хавдар судлалын үндэсний төв мэдэгдээд буй. Энэ талаар ХСҮТ-ийн захирал Н.Эрдэнэхүүгээс тодрууллаа. 

Тэрбээр “Өнгөрсөн оны наймдугаар сард УИХ-аар Эрүүл мэндийн даатгалын тухай хууль шинэчлэгдэн батлагдсан. 2021 оны нэгдүгээр сарын 1-нээс хууль хэрэгжиж эхэлсэн.

Хуулийн гол санаа нь олон жил яригдаж ирсэн иргэдэд ирдэг санхүүгийн дарамтыг чөлөөлөх. Мөн Эрүүл мэндийн даатгалын сангаас эмнэлгүүдэд өгч байгаа мөнгийг үр ашигтай зарцуулах гэсэн хоёр зүйл дээр төвлөрсөн.

Нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн уг хуульд өндөр өртөгтэй эмнэлгийн хэрэгслийн заалт бий. Өөрөөр хэлбэл, өмнө нь ходоодны хавдар, уушгины хавдар гэх үйлчилгээг үзүүлэхдээ багажийг тусад салгаж нэхэмжилдэг байсан. Харин одоо ходоодны хавдар эмчилж байгаа бол дотор нь бүх төлбөрийг оруулсан буюу өндөр өртөгт гэж тусдаа байхгүй хэмээн зохицуулж өгсөн юм.

Тэр утгаар ЭМДЕГ, ЭМЯ-наас нэгдүгээр сарын 5-нд өндөр өртөгт хэрэгслийн иргэн төлөх 25%-ийн төлбөрийг авахгүй болсон гэх бичиг ирсэн. Өөрөөр хэлбэл, хүн эмнэлэгт хэвтэхдээ өндөр өртөгтийн мөнгийг төлөхгүй гэх тушаал ирсэн. Ирсэн тогтоолыг ХСҮТ биелүүлж 25%-ийг авахгүй гэсэн мэдэгдсэн юм. 

Түүнээс биш ХСҮТ-тай холбоотой мэдээлэл гарсан гээд гэнэт ийм шийдвэр гаргаж байгаа юм биш. Уг хуулийн асуудал нь 2000 оноос хойш яригдаж ирсэн" гэлээ.