2021/01/28
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,849.83₮
B30
УЛААНБААТАР
-14°
|
-31°
B30
УЛААНБААТАР
-10°
|
-25°
B30
УЛААНБААТАР
-9°
|
-17°
23:00
S29
-16°
00:00
S29
-16°
01:00
S29
-16°
02:00
S29
-15°
03:00
S29
-14°
04:00
S29
-13°
05:00
S29
-13°
06:00
S29
-13°
07:00
S29
-12°
08:00
S29
-12°
09:00
S30
-11°
10:00
S30
-10°

$240 саяын үнэтэй биткоиноо сэргээхэд хоёрхон нууц үг оруулах боломж үлджээ

Р.Түвшин, iKon.mn
2021 оны 1 сарын 13
iKon.MN
Зураг

АНУ-ын Сан Францискод амьдардаг программ зохиогч Стефан Томас $240 саяын хөрөнгөө алдахын ирмэгт тулаад байна.

Тэрбээр арваад жилийн өмнө хийсэн ажлынхаа төлбөрт 7,002 биткоин авч байжээ. Тухайн үед нэг биткоин $2-$6 орчим үнэтэй байсан юм. Германд төрсөн Томас тэр үед биткоиноо хатуу дискэнд хадгалаад мартсан байна.

Харин өнөөдөр нэг биткоины үнэ $34,000 орчимд хүрч, нийт хөрөнгийн хэмжээг нь $240 саяд хүргэжээ.

Дискний нууц үгээ мартсан Томас нийт найман удаа буруу нууц үг оруулаад байгаа гэнэ. Одоо түүнд хоёрхон удаа оруулах эрх үлдсэн бөгөөд хоёул алдаатай болвол дээр нь хадгалагдсан хөрөнгөө бүрмөсөн алдах ажээ.

Томасын IronKey хатуу диск нь 10 удаа нууц үгийг буруу оруулсан тохиолдолд дээрээ хадгалж буй мэдээллийг тайлагдахын аргагүй болгож кодлодог юм байна.

Томаст тохиолдсон явдлын талаар Нью Йорк Таймс сонин мэдээлсний дараа Stanford Internet Observatory байгууллагад ажилладаг мэдээллийн аюулгүй байдлын мэргэжилтэн Алекс Стамос түүнд нэгэн санал тавьжээ.

Тэрбээр зургаан сарын дотор хатуу дискэнд нэвтэрч чадах ба ингэсэн тохиолдолд нийт биткоины 10 хувийг шагнал болгож авах санал тавьсан байна.

Томас ч энэ саналыг хүлээж авахаас өөр аргагүй болжээ. Биткоины ханш сүүлийн сар хүрэхгүй хугацаанд хоёр дахин өсөж, өнгөрсөн долоо хоногт $40,000-ыг давсан юм. Одоо $34,000 орчим болж буурсан ч жилийн өмнөхөөсөө 700 гаруй хувийн өндөр байгаа.

Chainalysis компанийн тооцоолсноор өнөөдөр дэлхий даяар байгаа 18.5 сая биткоины 20 орчим хувь нь дахин сэргээгдэх аргагүй болсон гэнэ.

 

Эх сурвалж: The Guardian

 

x