2021/01/26
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,849.51₮
B30
УЛААНБААТАР
-19°
|
-26°
B30
УЛААНБААТАР
-22°
|
-29°
B30
УЛААНБААТАР
-16°
|
-31°
07:00
S26
-25°
08:00
S29
-25°
09:00
S30
-25°
10:00
S30
-24°
11:00
S30
-21°
12:00
S30
-19°
13:00
S30
-18°
14:00
S30
-16°
15:00
S30
-16°
16:00
S30
-17°
17:00
S30
-18°
18:00
S29
-19°

2021 оны эхний 10 хоногт экспортолсон нүүрсний хэмжээ өмнөх оны мөн үеэс 41.6% -аар буурчээ

Д.Тэмүүлэн, ikon.mn
2021 оны 1 сарын 13
iKon.MN
Зураг
Гэрэл зургийг mpa.mn

Он гарсаар эхний 10 хоногийн байдлаар манай улсын нийт экспорт 147.1 сая ам.долларт хүрч, өмнөх оны мөн үеэс 40.8 сая ам.доллар буюу 21.7%-аар буурчээ.

Тухайлбал,

  • Нүүрс: 584.8 мян.тонн ба өмнөх оны мөн үеэс 416.2 мян.тонн буюу 41.6 хувиар,
  • Төмрийн хүдэр: 218.4 мян.тонн ба өмнөх оны мөн үеэс 46.1 мян.тонн буюу 17.4 хувиар,
  • Зэсийн баяжмал: 33.3  мян.тонн ба өмнөх оны мөн үеэс 2.2 мян.тонн буюу 6.3 хувиар тус тус буурсан байна.

Мөн өнгөрсөн долоо хоног буюу нэгдүгээр сарын 4-10-ны өдрүүдэд нийт экспорт 118.6 сая ам.долларт хүрсэн нь өмнөх долоо хоногоосоо буюу 2020.12.28-2021.01.03-ны өдрүүдийнхээс 24.7 сая ам.доллароор буурсныг Гаалийн ерөнхий газрын статистик мэдээлэлд харуулжээ.

Хилийн хөдөлгөөний мэдээгээр өнгөрсөн долоо хоногт гарсан автомашины тоо өмнөх долоо хоногоос 1,758-аар буюу 64.3%-иар өссөн бол вагоны тоо 439-өөр буюу 15.7%-иар буурсан үзүүлэлттэй байна.  Үүнээс,

Нүүрс:

  • Гашуунсухайт боомтоор 1,684 машинаар гарсан байгаа нь өмнөх долоо хоногоос 499 машин буюу 42.1%-аар,
  • Шивээхүрэн боомтоор 1,847 машин гарсан нь өмнөх долоо хоногоос 1,128 машин буюу 156.9%-аар,
  • Ханги боомтоор 298 машин гарсан нь өмнөх долоо хоногоос 82 машин буюу 38.%-аар тус тус өсжээ. Харин бол Булган боомтоор дээрх хугацаанд нүүрс тээвэрлэсэн машин гараагүй байна.

Зэсийн баяжмал: Гашуунсухайт боомтоор 333 автомашин, 182 вагоноор экспортлогдсон байгаа нь өмнөх долоо хоногтой харьцуулбал автомашины тоо 77-оор буюу 30.1%-аар, вагоны тоо 22-оор буюу 13.8%-аар тус тус өссөн байна. 

Төмрийн хүдэр: 1,891 вагоноор экспортлогдсон ба өмнөх долоо хоногтой харьцуулахад 388 вагоноор буюу 17.0%-аар буурсан үзүүлэлт юм.

x