Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/01/13-НД НИЙТЛЭГДСЭН

Өнгөрсөн оны мөн үеэс автомашин, машин техникийн импорт 52%-аар буурчээ

Д.Янжиндулам, ikon.mn
2021 оны 1 сарын 13
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

Өнгөрсөн долоо хоногт буюу энэ сарыг 4-10-ны өдрүүдэд манай улсын нийт импорт 109.3 сая ам.долларт хүрэв.

Энэ нь өнгөрсөн оны мөн үеэс 29.4 сая ам.доллароор буюу 21.2 хувиар буурсан үзүүлэлт гэдгийг Гаалийн ерөнхий газрын статистик харуулж байна.

Импортод эзлэх гол нэрийн барааг өмнөх оны мөн үетэй харьцуулан авч үзвэл хүнсний бүтээгдэхүүний импорт 10.1 сая ам.доллар буюу 93.5 хувиар, бусад барааны импорт 4.3 сая ам.доллар буюу 15.4 хувиар өссөн байна.

Харин эрдэс бүтээгдэхүүний импорт 6.2 сая ам.доллар буюу 22.1 хувиар, автомашин, машин техникийн импорт 37.7 сая ам.доллар буюу 52.2 хувиар буурчээ.

Мөн ачааны автомашины тоо хэмжээ өмнөх оны мөн үетэй харьцуулахад 290 ширхэг буюу 61.6 хувиар өссөн бол суудлын автомашины тоо хэмжээ 401 ширхэг буюу 21.5 хувиар буурсан байна.

Түүнчлэн дизелийн түлшний импорт өмнөх оны мөн үетэй харьцуулахад 2,363.2 тонноор буюу 8.6 хувь, автобензиний импорт 2,760.4 тонноор буюу 26.2 хувиар тус тус өсжээ.

Хүнсний бүтээгдэхүүний импортыг өмнөх оны мөн үетэй харьцуулбал,

  • Өтгөрүүлсэн болон хуурай сүү 18.4 тн буюу 50.4 хувь,
  • Улаанбуудай 14.5 мян.тн буюу 31.7 дахин,
  • Цагаан буудай 2.1 мян.тн буюу 11.4 дахин,
  • Хүнсний ногоо 514.9 тн буюу 41.1 хувь,
  • Жимс 190.5 тн буюу 53.8 хувь,
  • Ургамлын тос 788.1 тн буюу 116.4 хувь,
  • Элсэн чихэр 884.2 тн буюу 115.2 хувиар тус тус их байгаа өндөг 0.4 сая ширхэг буюу 17.2 хувь, тахиа, гахайны мах, өөх 159 тонн буюу 51.6 хувиар бага байна.