Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/01/12-НД НИЙТЛЭГДСЭН

1970 оноос өмнө баригдсан 70-80 барилгын газар хөдлөлтийн үнэлгээг хийх үлдсэн

Б.Билгүүн, iKon.mn
2021 оны 1 сарын 12
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Улаанбаатар хотод 2020 оны байдлаар нийт 8,857 барилга байгууламж байгааг ОБЕГ-аас газар хөдлөлтийн талаарх мэдээллийг өгөх үеэр холбогдох албаныхан хэллээ.

Тодруулбал,

  • Орон сууц- 4,280
  • Цэцэрлэгийн  -242
  • Сургуулийн-  575
  • Эмнэлгийн- 331
  • Төрийн өмчийн засаг захиргааны байр -321
  • Хувийн хэвшлийн -1,107
  • Үйлдвэр агуулахын -813
  • Олон нийтийн- 1,888 барилга байна.

Мөн "1970 оноос өмнөх барилгуудын газар хөдлөлтийн үнэлгээг үдсэндээ хийж дуусаад байна. Одоогоор 70-80 барилга үлдсэн.

2010 оноос барилгуудыг газар хөдлөлтийн эрсдэлийн дагуу паспортжуулж эхэлсэн. 

Газар хөдлөлтийн норм 2002 онд шинэчлэн батлагдсантай холбоотойгоор үнэлгээ хийх шаардлагатай барилга байгууламжийн тоог нэмэгдүүлж гаргасан. Өөрөөр хэлбэл нийт 1,844 барилга байгаагаас 1,320 нь орон сууц, олон нийтийн 524 барилга байна. Эдгээрээс 2010-2019 оны хооронд 741 барилга байгууламжийг паспортжуулаад газар хөдлөлтийн эрсдэлийн үнэлгээг хийсэн.

Газар хөдлөлтөд тэсвэргүй 66 барилгад авч арга хэмжээний тухайд паспортжуулалтын орон тооны бус зөвлөлөөс холбогдох арга хэмжээ авч, дахин барилгажуулах, төсөвт суулган шинэчлэн барих, хүчитгэн барих зэрэг ажлыг холбогдох яамдууд, төрийн захиргааны байгууллагуудад хүргүүлсэн" гэдгийг Барилга хот байгуулалтын яамны төлөөлөл хэлэв. 

ВИДЕО: 
https://www.facebook.com/588990477781350/videos/124063216204868/