Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/01/12-НД НИЙТЛЭГДСЭН

Г.Хонгорзул: Багтраатай, элэгний өвчлөлтэй, жирэмсэн, чихрийн шижинтэй, илүүдэл жинтэй хүмүүс хүндээр өвчилж байна

Д.Янжиндулам, ikon.mn
2021 оны 1 сарын 12
iKon.MN
Зураг зураг
Эрүүл Мэндийн Яам /Гэрэл зургийг MPA.mn/

Эрүүл мэндийн яамнаас мэдээлэл хийж байна.

ШУУД ҮЗЭХ: /2021.01.12 16:00 цаг/ (Бичлэг харагдахгүй бол ЭНДЭЭС үзэх боломжтой)

https://www.facebook.com/iKonNews/videos/845849602627544

ХӨСҮТ-ийн их эмч Г.Хонгорзул коронавируст халдварын үеийн эмнэлзүйн шинж тэмдгийн талаар мэдээлэл өглөө.

Тэрбээр “Багтраатай, элэгний өвчлөлтэй, жирэмсэн, чихрийн шижин, мэдрэлийн ямар нэгэн эмгэгтэй биеийн жингийн илүүдэлтэй хүмүүс хүндээр өвчилж байгаа.

 
ЭМЯ

Коронавирусийн халдвар авснаас хойш эмнэлзүйн шинж тэмдэг илрэх хугацааг 14 хоног гэж үзэж байгаа бөгөөд манай улсын иргэдийн хувьд дунджаар 5 хоногийн дараа эмнэлзүйн шинж тэмдэг илэрч байна.

Шинж тэмдэг илэрч эхэлсэн эхний 1-2 хоногт халуурна, хоолой хөндүүрлэнэ, дотор муухайрна. Зарим үед суулгах шинж тэмдэг илэрнэ. Цаашлаад халдварын 3-4 дэх хоногт юм залгихад хоолой хөндүүрлэх, хоолой сөөх шинж тэмдэг давамгайлна. 5 дахь хоногоос толгой эргэх, ядарч сульдах, халууны хэм нэмэгдэх бол 6 дахь хоногт хуурай ханиалгах шинж тэмдэг цэртэй ханиалгаар солигдоно. 7-8 дахь хоногт цээжээр хөндүүрлэх, амьсгалах үед давчдах шинж тэмдгүүд илэрч байна.

 
ЭМЯ

Эдгээр эмнэлзүйн шинж тэмдэг илэрсэн тохиолдолд яаран эмнэлгийн байгууллагад очилгүй ХӨСҮТ-ийн 119, 100 дугаарт хандаж зөвлөгөө аваарай. Иргэд халуураад эмнэлэгт их хандаж байна. Халуурсан болгон коронавирусийн халдвар биш. Яаран эмнэлэгт очисноор халдвар авах эрсдэлийг илүү нэмэгдүүлнэ.

Мөн шинж тэмдэггүй өвчлөл бүртгэгдэж байна. Эдгээр шинж тэмдэггүй хэлбэрээр өвчилж байгаа хүмүүс халдварыг их тарааж байгааг ДЭМБ-аас анхааруулсаар байгаа. Тиймээс иргэд маань зайлшгүй шаардлагатай биш бол гэрээсээ битгий гараарай" хэмээв.

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.