Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/01/12-НД НИЙТЛЭГДСЭН

БНСУ-д COVID-19 халдварын гурав дахь давлагаа хумигдаж байна гэж мэргэжилтнүүд дүгнэжээ

А.Намуун, iKon.mn
2021 оны 1 сарын 12
iKon.MN
Зураг зураг

БНСУ-д коронавируст халдварын /Covid-19/ тохиолдол энэ сарын 8-наас 10-ны өдрийн хооронд 600 гаруй тохиолдол хүртэл (1/8-674, 1/9-641, 1/10-664) буурч, 3 дахь удаагийн тархалтын давлагаа хумигдах шинж тэмдэг ажиглагдаж байгааг мэргэжилтнүүд дүгнэж байна.

Зарим мэргэжлийн байгууллагаас өнгөрсөн амралтын өдрүүдэд 33,848, 28,222 удаагийн шинжилгээ тус бүр хийсэн нь ажлын өдөрт 50-60 мянган шинжилгээ хийсэнтэй харьцуулахад багассан тул илрүүлэлт буурахад нөлөөлсөн хэмээн үзэж байна. 

Их Британид бүртгэгдээд буй мутацид орсон коронавирусын халдварыг дотооддоо алдахаас сэргийлэхийн тулд БНСУ-ын Засгийн газар 12 дугаар сарын 23-наас тус улсаас ирэх нислэгүүдийг зогсоох шийдвэр гаргаад байгаа. Их Британиас ирж буй хүмүүсийг хилээр түргэвчилсэн байдлаар нэвтрүүлэх хөтөлбөрийг зогсоож, тус улсаас ирж буй хүн бүрийг 14 хоногийн тусгаарлалтад оруулж байхаар болов.

Эрүүл мэндийн байгууллагуудын зүгээс Их Британиас ирж буй хүмүүсээс хил дээр нэг, тусгаарлалтаас гарах үед нь мөн нэг удаа PCR шинжилгээ авч байхаар болсон байна.

Нэгдүгээр сарын 11-ний өдрийн байдлаар БНСУ-д нийт 16 удаагийн тохиолдол илрүүлээд байгаа бөгөөд нийт тохиолдол гадаадаас зөөвөрлөгдөн ирж, мэргэжлийн байгууллагын хяналтад байна.

 

Эх сурвалж: Yonhap News Agency