Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/01/12-НД НИЙТЛЭГДСЭН

Нийт батлагдсан тохиолдлын 10 гаруй хувь нь орц, гудамжтай холбоотойгоор халдварт өртжээ

Д.Янжиндулам, ikon.mn
2021 оны 1 сарын 12
iKon.MN
Зураг зураг
БГД-ийн 6 дугаар хороо "Ачтан" эмнэлгийн орчим

Коронавирусийн халдвартай хүнтэй ойрын хавьтал болсон хүмүүсийн 80 гаруй хувь нь халдварт өртсөн талаар ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа мэдээллээ.

"Нийт тохиолдлын 40 гаруй хувь нь гэр бүлийн хавьтлууд байна"

Тэрбээр “Халдвартай хүнтэй ойрын хавьтал болсон хүмүүсийн 80 гаруй хувь нь халдварт өртөж байна.

Тухайлбал, нэг байгууллага дотор ажилладаг 22 ойрын хавьтлаас халдвар илэрсэн байна.

Түүнчлэн нийт бүртгэгдсэн тохиолдлын 40 гаруй хувь нь гэр бүлийн хавьтлууд бол 10 гаруй хувь нь зохион байгуулалттай арга хэмжээ /үсний найр, баяр ёслол тэмдэгдэх, салхинд гарсан/-тэй холбоотойгоор халдварт өртжээ.

Мөн нийт тохиолдлын 10 гаруй хувь нь орц, гудамжтай холбоотойгоор халдварт өртсөн байна.

Энэ нь бид хамгийн ойрынхоо хүмүүст халдвар дамжуулж байгаагийн илрэл учир хүн бүр өөрийгөө халдвараас сэргийлэх шаардлагатай. Ойр дотнынхоо хүмүүсийг халдварт өвчнөөс хамгаалахын тулд та өөрийгөө хамгаалж, халдвар хамгааллын дэглэмээ чанд мөрдөх явдал юм гэдгийг сануулъя” гэв.

"Өчигдөр ойрын хавьтлын хүн 39-өөр нэмэгдсэн бол хоёр дахь хавьтлын хүн 54-өөр нэмэгджээ"

Үргэлжлүүлэн "Халдварын үргэлжилсэн голомттой холбоотойгоор өчигдөр ойрын хавьтлын хүн 39-өөр нэмэгдэж, 986 болсон бол хоёр дахь хавьтал 54-өөр нэмэгдэж 2,198 болсон байна. Ойрын болон хоёр дахь хавьтлын бүх хүн ажиглалтад, хяналт, тандалтад байна.

Баянгол дүүргийн 5, 6 дугаар хороонд голомтын илрүүлэг шинжилгээ хийгдсэн бөгөөд бид нийт 21,176 хүнээс шинжилгээнээс одоогоор 20,076 хүний шинжилгээний хариу гарсан. Хянагдсан шинжилгээнүүдээс одоогоор 10 хүнд коронавирус илрээд байгаа. Тухайн тохиолдлууд өмнө нь халдвар бүртгэгдэж байсан голомт бүхий орцны хавьтлуудаас илэрсэн байна" гэсэн юм.

ВИДЕО: (Бичлэг харагдахгүй бол ЭНДЭЭС үзэх боломжтой)

https://www.facebook.com/iKonNews/videos/690855268254989

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.