Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/01/12-НД НИЙТЛЭГДСЭН

Б.Ууганбаяр: Энхийг сахиулагч 119 цэргийн албан хаагч энэ сарын 10-ны өдөр эх орондоо ирсэн

Н.Урантулга, iKon.mn
2021 оны 1 сарын 12
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

УОК-оос халдварын нөхцөл байдалтай холбоотойгоор хэрэгжүүлж буй хариу арга хэмжээний талаарх мэдээллийг УОК-ын Шуурхай штабын дарга Б.Ууганбаяр өглөө.

Тэрбээр "Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 31 тусгаарлах байранд 1,602 иргэн байна. Улаанбаатар хотод 27 тусгаарлах байранд 1,524 иргэн байгаа бол орон нутагт дөрвөн тусгаарлах байранд 45 иргэн тусгаарлан ажиглагдаж байгаа.

Сүүлийн 24 цагийн байдлаар 33 иргэнийг нэмж тусгаарласан бөгөөд дотоод шилжих хөдөлгөөн хийж 53 иргэнийг шилжүүлэн тусгаарласан. ХӨСҮТ-өөс өгсөн зөвлөмжийн дагуу иргэдийг тусгаарлан ажиглах байрнаас ХӨСҮТ-рүү эсвэл ХӨСҮТ-өөс “Эх нярайн эмэгтэйчүүдийн төв-2” руу шилжүүлж байгаа.

2020 оны арваннэгдүгээр сарын 11-нээс хойш өнөөдрийг хүртэл хугацаанд 5,011 иргэнийг гэрийн ажиглалтад шилжүүлсэн. Сүүлийн 72 цагийн байдлаар 342 иргэнийг гэрийн ажиглалтад шилжүүллээ.

ХӨСҮТ-д эмчлэгдээд эдгэрсэн иргэдийг “Эх нярайн эмэгтэйчүүдийн төв-2” руу шилжүүлж 7 болон түүнээс дээш хугацаагаар ажиглалтад байлгаад гэрийн ажиглалтад шилжүүлж байгаа. “Эх нярайн эмэгтэйчүүдийн төв-2”-оос гарч байгаа иргэдийг зохион байгуулалттайгаар гэрт нь хүргэх ажлыг зохион байгуулж байна.

Сүүлийн долоо хоногт МИАТ компани есөн удаагийн карго нислэг үйлджээ

Гадаад улсад энхийг сахиулах ажиллагаанд оролцсон 119 цэргийн алба хаагч энэ сарын 10-ны өдөр эх орондоо ирсэн. Энхийг сахиулагчдыг Бага баян энхийн төлөө цогцолборт тусгаарлаж байгаа.

Шуурхай штаб оршуулгын үйл ажиллагаатай холбоотой өргөдөл гомдлыг хүлээн авч, зохицуулалтаар ханган ажиллаж байна. Сүүлийн 7 хоногт 52  иргэний өргөдөл гомдол ирсэн.

Мөн сүүлийн 7 хоногт МИАТ компани есөн удаагийн карго нислэг үйлдсэн. Үүнтэй холбогдуулаад Шуурхай штаб зохицуулалтаар хангаж, карго ачааг тасалдуулахгүй байхад анхаарч ажиллаж байгаа” гэдгийг хэллээ.

ВИДЕО: /2021.01.12/ (Бичлэг харагдахгүй бол ЭНДЭЭС үзэх боломжтой)

https://www.facebook.com/iKonNews/videos/690855268254989
ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.